Монгол “стан” улс болох уу?
2024/10/14
“Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагaаг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн”, “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн”, “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” гэж Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан.
Гэтэл сүүлийн үед манай улсын гадаад бодлого нэг л буруу эргээд байна уу. Та нар ямар нэг зүйл анзаарч байна уу. Айлчлал, гадаад харилцаа, манай улсын талаарх олон улсын хандлага зэргийг ажиглаж байна уу.
Монгол Улсын Гадаад харилцаа, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэгдмэл гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг Гадаад харилцааны яам хүлээдэг. Сайд Б.Батцэцэг гэсэн үг. Гэвч Б.Батцэцэгийн үед Монгол Улсын сүүлийн 30 жил явж ирсэн гадаад бодлогын суурь ганхлаа гээд Гадаад харилцааны үе үеийн сайд нар шогширч суудаг болсон байна. Түүний үйл ажиллагаанаас тодорхой ажиглагдах болжээ. Олон таван тайлбаргүй хэлэхэд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монголыг “стан” улс болгочих гээд оролдоод байдаг болжээ. Монгол Улс хуучин цагийн Зөвлөлтийн ойрхон орнуудын нэг байсан л даа. Гэхдээ хэзээ ч бүрэлдэхүүн байгаагүй юм. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолын зааг бөгөөд гадаад харилцааны бодлогын залгамж байсан хэрэг. Харамсалтай нь Б.Батцэцэгийн үед Монголыг “стан”-ын улс байсан мэт олон улсад ойлгуулж эхэллээ. Улмаар Ардчиллын ололтоос татгалзаж “стан” орнуудын пропагандаг захиалгаар магтан дуулдаг болов.
Дээл энд, дэлхий тэнд гэсэн байртай, гавьтай зөв бодлого хийдэггүй Б.Батцэцэгийг анхнаасаа яагаад Гадаад харилцааны сайдаар жинхэлсэн нь хачирхалтай. Энэ хүн 2019 онд маш ноцтой алдаа гаргаж байсан юм. Тухайн үед Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх, эсэх асуудлаар өргөн хүрээний хэлэлцүүлэг нийгэмд хүчтэй өрнөж байв. Яг тэгэхэд “Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-аар дамжуулах хэрэггүй. ШХАБ-тай ШХАБ-гүй үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой улсууд. Харин ч том тоглогчтой хоёулхнаа байх тохиолдолд шахалтад орох магадлал байдаг. Харин аливаа олон талт механизмын хүрээнд байвал ингэх боломж амаргүй болдог” гэж мэдэгдэж байсан юм. Тэрүүхэндээ шуугиад л өнгөрч байсан юм.
Харин өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцаа гэдэг Б.Батцэцэгт томдсон ачаа гэдэг нь улам тодорхой болж байна. Даахгүй ачааг өргүүлэх гэвэл газарт унагаж л дуусна. Өнгөрсөн сарын эхээр Оросын ерөнхийлөгч В.Путин Монголд айлчилсан. В.Путины айлчлалын араас Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-тэй холбоотой олон асуудал үүссэн. Монгол Улсыг Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүлээж байна гэсэн утгатай мэдэгдлүүд хөвөрсөн. Заримыг нь сүрдүүлэг ч гэж харахаар байв. Бараг айлчлалынх нь үеэр Америкийн Төрийн департаментаас “Бид Монголыг цаашдаа үргэлжлүүлэн дэмжмээр байна. Харин тэд олон улсын үүргээ биелүүлэх нь чухал гэж бодож байна. Мөн тэд Оростой харилцахдаа Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэх нь чухал”, харин Цагаан ордноос “Дэлхийн аль ч орон Оросын Украинд явуулж байгаа дайныг дэмжих ёсгүй гэж бид үзэж байна. Олон улсын хуулиар бол Оросын зэвсэгт хүчин болон бусад албаныхан Украины эсрэг дайны гэмт хэрэг үйлдэж байгаа нь эргэлзээгүй. Буруутай үйлдлийнхээ төлөө тэд хариуцлага хүлээх ёстой гэдгийг бид тодорхой хэлсэн. Бид Монгол Улсыг аливаа улс орны газар нутгийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэн үзэж НҮБ-ын суурь зарчим, үнэт зүйлсийг даган мөрдөнө гэж найдаж байна. Бидний зүгээс Монгол Улсаас хүлээж буй зүйл энэ байна” гэж мэдэгдсэн.
Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-ийн ерөнхий прокурор Карим Хан “Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-ийн тогтоолыг үл тоомсорлосон шалтгаанаа тайлбарлах ёстой” гэж мэдэгдээд “Хамтран ажиллахгүй байгаа тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-ийн шүүгчид саналаа гаргах ёстой. Тэгээд ч энэ асуудал Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-ийн шүүгчид болон Монголын Засгийн газрын хооронд шийдэгдэх тул би юуг ч урьдчилан дүгнэж, хэлмээргүй байна” гэж ВВС-д ярьсан.
Ерөнхийдөө Монгол Улс улс төр, геополитикийн шахаанд орчихоод байгаа юм. Цаашид хэрхэхийг Аюулгүйн зөвлөл, дипломат албаны түвшинд яаралтай хэлэлцэж, зөв шийдвэр гаргах цаг нь болсон. Хэрэв тэгэхгүй бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үүнийг дангаараа шийдвэрлэх чадамжгүй болсон. Тэрбээр Олон улсын эрүүгийн шүүх /ICC/-д юу тайлбарлахаа мэдэхгүй, будаж шунхадсан хоосон дүр л болж хувирлаа.
Ажиглагч А.Батболд
хүннү · 2024/10/14
Чи битгий яс хаяад бай. Чиний мөрөөдөл биелэхгүй. Монгол улс тусгаар тогтоносон улс, мөнхийн хоёр хөрштэй. Хэзээч “стан” болохгүй. Барууний тэжээвэр гөлөг чамайг “ингэж бич” гэж заасан уу? Иймхэн юмыг ажгилж чадахгүй сөлийсөн донгио хог вэ. Чамаас өөр гадны ажиглагч, судлаач нар “монгол улсын нөхцөл байдлыг ойлгож байна” зарим “монгол улс диполмат ёсоо дагалаа” гээд бичсэн л байгаа ш дээ. Гэтэл бид өөрснөө ингэж бичиж гадны агентийн хоол болдгоо больмоор юм.
Зочин · 2024/10/14
DYRN ODOON80955877
zochin · 2024/10/14
Энэ ажиглагч нүд нь долир юм шиг ээ.
Зочин · 2024/10/14
Монголстан болбол хүрэлсүхмедов болохуу
АРД · 2024/10/14
сэтгүүлч, иргэдийг талцуулсан, өдөөн хатгасан, бодит байдлаас хол зөрүүтэй юм нийтэлж байгаа нь тэгээд ёс зүйтэй хэрэг үү???? бодвол барууны эзэддээ бид хийж байгаа шүү гэсэн ойлголт өгөөд байгаа юм уу даа, хөөрхий гэж, монгол улс та нарын бичсэнээр хөгжихгүй
Зочин · 2024/10/14
mai shuuu
Зочин · 2024/10/14
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/14
SAWI80955877
Зочин · 2024/10/14
Мөнхийн хөрш монгол тусгаар болоход орос тусалсан хэзээ ч станаар авахгүй юмаа бодож бичиж бай үүлийн долоогчоо
Зочин · 2024/10/14
UILCHLN80955877DYYDLGN
Зочин · 2024/10/14
TSAGN80955877XALYYTSSN UILCH
Зочин · 2024/10/14
SERELN SEXSYG809558877
Зочин · 2024/10/14
ANUSDI80955877XUCHINDUULI