Д.Сумьяабазар НИТХ-ын даргаар өөрийнхөө фракцийн хүнийг томилуулах уу
2024/10/14
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээс харахад МАН НИТХ-д дөчин суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулаад байна.
Гэвч МАН гэдэг бол ерөнхий малгай нь. Яг бодит байдал дээр бол Д.Амарбаясгалангийн хүн гэгддэг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, УИХ-ын дарга асан Г.Занданшатарын шадар хүн З.Төмөртөмөө, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун- Эрдэнийн багийн хүн Б.Дөлгөөн, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын гарын доорхи хүмүүс гэгддэг Баянгол дүүргийн Засаг Дарга Ө.Сумьяабаатар, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа нарыг эс тооцвол буюу НИТХ-ын 35 гишүүн бүхэлдээ Х.Нямбаатар, Д.Сумьяабазар нарын фракцийнхан юм.
Тэр дотроо Х.Нямбаатарынх 60 орчим, Д.Сумьяабазарын хүмүүс 40 орчим хувийг бүрдүүлж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатар улиран ажиллах нь тодорхой зүйл. Тэр бүү хэл Х.Нямбаатар одоо ажиллаж буй Нийслэлийн Засаг Даргын орлогч нараа ч улираан ажиллуулах хүсэлтэй байгаа аж.
Харин УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа МАН-ын Нарийн Бичгийн Даргаар томилогдон ажиллаж буй Д.Сумьяабазарын хувьд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн оронд өөрийн фракцийн хүнээ томилно гэдгээ шуудхан илэрхийлсэн байна. Бүр тодруулбал Ж.Сандагсүрэн, Д.Ихбаяр нарын нэгийг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх бололтой.
С.Сарнай
сонин.мн
зочин · 2024/10/14
Яаж яваад нарийн бичгийн дарга болчихвоо. гэмт хэрэгтэн хулгайчаар удирдуулсан нам яаж өөдлөхөвдээ
Зочин · 2024/10/14
Хулгайч дарга нар нээрээ урт гар хөлтэй юмоо
Зочин · 2024/10/14
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/14
SEXSY AJIL XN80955877
Зочин · 2024/10/14
BOOWN GU N GOE XXI80955877
Зочин · 2024/10/14
XALYYTSSAN XANAMAAR80955877
Зочин · 2024/10/14
SEXSYGR80955877UILCHLI