Х.Нямбаатар: Хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийг журмаар зохицуулахгүй
2024/10/16
2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгохоор хуульчилсан.
Энэ хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан УИХ-аас 107 дугаар тогтоолыг гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэл цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд хамаарахгүй байхаар зохицуулах чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн байна.
Уг асуудлыг Хотын дарга Х.Нямбаатараас Gerel News Agency тодруулжээ. Тэрбээр "Хувийн машинтай хүмүүст энэ журам огт хамаарахгүй. Хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийг энэ журмаар зохицуулахгүй. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь такси үйлчилгээ эрхлэхдээ таксины тусгай зөвшөөрөл авалгүйгээр эсвэл хугацаагаа сунгуулаагүй явсан тохиолдолд арга хэмжээ авна гэсэн болохоос биш хувийнхаа машинаар хүн тээвэрлээд мөнгө авч байгаа дээр энэ журам, зохицуулалт хамаарахгүй. UBcab, хувийн машинтай хүмүүст энэ журам хамаарахгүй.
Улаанбаатар хотод таксины тусгай зөвшөөрөлтэй 3, 4 аж ахуйн нэгж байгаа. Зөвхөн тэр аж ахуйн нэгжүүд стандартаа хангаад зөвшөөрлөө сунгуулж явахад л энэ харилцаа хамаарна" гэв.
АРД · 2024/10/16
төрийн ажилтнууд иргэдэд үнэн зөв, мэдээллийн шуурхай хүргэж баймаар байна, аль эрт 2023 оны шийдвэрийг одоо л тайлбарлаж байх жишээтэй, буруу ойлголт иргэдийг бухимдуулан, харин эрх мэдэлтнүүдэд түүнийг ашиглаж хуулийг завхаарулах гол шалтгаан болж байгаа
Зочин · 2024/10/16
SAWI80955877JARGAAGD SEXSY
Зочин · 2024/10/16
AXN BOOBN XUSTEL80955977TGI
Зочин · 2024/10/16
UILCHLD80955877SEKSYGR TAASHAAL
Зочин · 2024/10/16
ANUSN80955877TSGN UILCHLGGZYGAATSN