12 болон 1-р саруудад олон жилийн дундажаас хүйтэн байна
2024/10/17
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ жилийн 12, 1 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна.
Мөн огцом дулаарах эргээд огцом хүйтрэх байгалийн үзэгдэл энэ өвөл олон жилийн дунджаас их ажиглагдаж байгааг анхаарууллаа.
Энэ нь цас их орсон бүс нутагт ТӨМӨР ЗУД нүүрлэх аюул байгааг анхааруулж байна.
Мөн маргаашаас буюу 2024.10.18-19-нд нийт нутгаар их хэмжээний цас орж, нутгийн хойд болон баруун хэсгээр цасан бүрхүүл тогтохоор байгааг сэрэмжлүүлж байна.