Өчигдөр /2024.10.17/ Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын байранд айлд гал түймэр гарсан дуудлага 22:22 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж 7, 8 давхарт айлын тагтны хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 23:26 цагт зогсоосон.

Гал түймрийг 23:38 цагт бүрэн унтрааж ажиллалаа.