Боловсролын зээлийн сангаас Зургаан сайдын 17 тушаалаар 800 суралцагчийн 87.6 тэрбум төгрөгийн зээлийг тэглэжээ
2024/10/18
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Боловсролын зээлийн сангийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж, боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг хэрхэн цэгцлэх талаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг миний бие ахалж, Б.Найдлаа, Г.Дамдинням, Ш.Бямбасүрэн, Ж.Галбадрах, О.Саранчулуун, М.Сарнай, С.Эрдэнэбат нар гишүүнээр ажиллаж байна.
Боловсролын зээлийн санд маш олон зээл эргэн төлөгдөөгүй, асуудал гарч байна. Ажлын хэсгийн хүрээнд байнгын хороонд Боловсролын сайд, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дүгнэлтийг танилцуулсан.
Тус дүгнэлтэд 2008 оноос хойш зургаан сайдын 17 тушаалаар 800 суралцагчийн 87.6 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Үндсэндээ Боловсролын сайд нарын тушаал хууль зөрчиж гарсан. Үүнийг хүчингүй болгох ёстой гэх АТГ-ын дүгнэлт энэ оны есдүгээр 30-нд гарсан.
Хууль бус шийдвэрүүд хүчингүй болох ёстой. Зургаан сайдын 17 тушаалаар тэглэсэн 800 орчим суралцагчийн 87.6 тэрбум төгрөгийн асуудал яригдана.
АТГ-ын дүгнэлтэд ямар хууль зөрчсөн талаар тодорхой байгаа. 2011 оны долдугаар сарын 9-ний Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д аливаа татвар төлөгчдийн мөнгөөр олгож буй тухайн суралцагчийн зээлийг чөлөөлөх, хүчингүй болгохыг УИХ тогтооно гэж байгаа.
Гэхдээ УИХ-аас хэзээ ч журам гараагүй. Тэгэхээр дээрх хуулийг зөрчиж хууль бус шийдвэрүүд гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 48.1, Боловсролын ерөнхий хуулийн 26.1.26 дахь заалтыг үндэслэж хүчингүй болгох тухай дүгнэлт гаргасан.
Бидний зүгээс 800 орчим суралцагч гэсэн мэдээллийг авсан. Суралцагчдын холбоо хамаарал, овог нэр байхгүй. Улс төрчийн хамаарал гэх талаас нь авч үзэж болохгүй. Зарчмын хувьд хууль бус байсан гэж үзэх учраас тушаалууд хүчингүй болох ёстой" хэмээн ярилаа.
DR. ADITYA · 2024/10/23
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин · 2024/10/20
ANUSN80955877
Зочин · 2024/10/19
ядарсан айлын хүүхэд байвал бүү төлүүл томчуудаар төлүүл