Таван шарын нүхэн гарцын ажлын хүрээнд “Залуус” хорооллоос “Номин” агуулах хүртэлх замыг долоо хоног ХААНА
2024/10/22
Таван шарын нүхэн гарцын ажлын хүрээнд “Залуус” хорооллоос “Номин” агуулах худалдааны төв хүртэлх авто замын хөдөлгөөнийг өчигдөр орой хаажээ.
Энэ сарын 28-ны 22:00 цаг хүртэл буюу долоо хоног уг замд засвар, шинэчлэлийн ажил хийх юм байна.
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас мэдээллээ.
"Өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орсон Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын зам дээр түгжрэл үүсээд буй нь бүрэн дуусаагүйтэй холбоотой.
Найрамдлын зам, Товчооны замын шинэчлэл, аюулгүйн тойрог, тэмдэг, тэмдэглэгээ, буцаж эргэх эргэлтүүдийг хийснээр нүхэн гарцын ажил бүхэлдээ дуусна. 11 дүгээр сарын 1-н гэхээд бүрэлдэхүүн хэсгүүдийн ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг бүрэн нээнэ" гэж “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн авто замын инженер М.Золбоо мэдээлж байсан юм.
Зочин · 2024/10/22
Нүхэн гарцтай болсон ч гэсэн хойшоо зүүн эргэх хөдөлгөөн байхгүй болж 5 шар дээр овоорч түгжрэл үүсээд бгаа. Энэ асуудлыг шийдээрэй.2 р асуудал нь замын зорчих хэсгий дунд зай гаргаж яагаад богиносгоод бгаам бэ. Энийг бас анзаарч үзээрэй
Зочин · 2024/10/22
ANUSDI80955877TSAGN