Малчдын эрлэг нь МАН юм биш үү
2024/10/22
Монголчууд бид хэзээнээсээ малчин түмнээ хайрлаж, хүндлэхийн зэрэгцээ тэднээр бахархаж ирсэн уламжлалтай. Яагаад гэвэл тэд дэлхийд цор ганц үлдсэн нүүдлийн мал аж ахуй эрхэлж, өв соёлоо тээж яваа улс. Энэ агуулгаар төрийн бодлого малчдаа бүхий л талаар нь дэмжихэд чиглэдэг.
Тухайлбал, малчдын НДШ-ийн 50 хувийг нь төр дааж байна. Зөвхөн малчдын хүүхдүүд долоо настайдаа сургуульд элсэх боломжтой болов. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлууллаа. Малчдын хөрөнгөжих боломж нь “Шинэ хоршоо хөдөлгөөн” гэж их хэмжээний зээлийг хүүгүй шахуу олгож эхэлсэн. Энэ бүх төрийн бодлогыг малчиддаа жигтэйхэн хайртайдаа гаргасан гэж бодож байна уу. Өнгөц харвал малчдын нийгмийн асуудлыг аягүй их харж үзээд, шийдэж өгч байгаа юм шиг. Үнэн хэрэгтээ тэднийг дэмжих биш, харин ч хорлосон үйлдэл юм. Зүгээр л “МАН малчдыг харж үздэг” гэсэн нэр зүүсэн төдий. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр малчдад зориулсан нийгмийн халамжийн бодлогууд чинь өөрсдөд нь мөхлийн хэмжээнд тусаад байгаа юм биш үү.
Наанаа малчиддаа дэм болж байна гэж сүрхий том, том ярьцгаачихаад цаагуураа эдийн засгаар нь боомилж буй энгийн жишээ бол нөөцийн махны худалдаа юм. Нийслэлчүүдийн өвлийн идэш ууш нь дуусч, махны хэрэглээ өсөхтэй зэрэгцээд нөөцийн мах худалдаанд гаргадаг. Ингээд яг мах үнэд орох цагаар үнэ ханшийг нь шороотой хутгачихдаг. Өдөр тутмын орлогогүй малчид хэдэн малынхаа ашиг шимээр л амьдралаа авч яваа. Цагаан идээ, мах, арьс шир, ноос ноолуураа зарж байж амьжиргаагаа залгуулна. Гэтэл энэ тал дээр нь төрөөс анхаардаггүй. Дунд нь хэдэн ченжүүд нугалаа үүсгэж, амандаа орсон үнэ хэлээд ашиг хийдэг. Эцэс сүүлд нь хамаг муу нэрийг малчид зүүдэг шүү дээ. Ядаж л цагаан идээгээ экспортолбол доллар олох асар их боломж бий. Тив алгасдаггүй юм аа гэхэд урд хөрш рүүгээ гаргаад байхад зах зээл нь бэлэн байж л байна.
Малчдыг хорлож байгаа бас нэг бодлого нь тэтгэврийн насыг наашлуулсан явдал. Хуулиараа эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт суудаг болсон. Эрт тэтгэвэрт гардаг болно гэхээр малчид юу ч хийх хүсэлгүй болж байна. Дэмий л тэтгэврийнхээ насыг хүлээгээд сууж байдаг улс болчихсон. Тэд юу ч хийхгүй болохоор мэдээж мөнгөгүй байна. Мөнгөгүй болохоор хөгжиж, дэвжихгүй байгаа юм. Зүгээр л айраг уугаад өдрийг өнгөрүүлдэг улс болж хувирлаа. Хийцгүйрсэн малчдын хийрхэл нь хов жив л байх шив дээ. “Тэр тэгсэн гэнээ, эднийх ингэжээ” гээд айл, саахалтынхаа талаар ам уралдан сониучилж суухаас хэтрэхгүй байна. Боловсролгүй, мэдлэггүй ард түмэн бусдын боол болохдоо амархан. Үүний хөрсийг малчдаар бэлдүүлж байна. Тэр нь юу вэ гэхээр малчдын хүүхдүүдийг долоон настайд нь сургуульд оруулж болно гэдэг бодлого хэрэгжиж байна. Тайлбар нь “Залуу малчдыг дэмжих хөтөлбөр” нэртэй. Зургаан настай хүүхдүүд дотуур байранд сууж чадахгүй болохоор малчин өрх тусдаа амьдрах шалтгаан болж байгаа гэнэ үү. Эхнэр, нөхрийн нэг нь сургуулийн хүүхдээ аваад сумын төвд суурьшиж, нөгөө нь хэдэн малтайгаа бэлчээртээ үлддэг нь гэр бүл салах нөхцөл болж байгаа юм байх. Энэ бол зүгээр л өнгөлөн далдлалт. Үндсэн хуулиар олгогдсон хүн бүрийн сурч боловсрох эрхийг хязгаарлаж, нэг жилээр өнжөөж буйгаа зөвтгөсөн арга ядсан тайлбар юм. Үнэхээр малчны хүүхдүүд зургаан настайдаа сургуульд орох гэхээр дээрх шалтгаанууд тулгараад байдаг юм бол гарц шийдлүүд өчнөөн бий. Дотуур байрны багшийн тоог нэмэгдүүлэх нь тийм ч хэцүү дааж давшгүй асуудал биш. Хоёр, гуравхан настай живхнээсээ салаагүй жаалууд 24 цагийн цэцэрлэгт явж болоод л байна. Учраа мэдэхгүй, хэлд ч ороогүй 30 хүүхдийг хоёрхон багш зааж сургаад, асарч хүмүүжүүлээд чадаад л ирсэн. Тэгэхээр малчны зургаан настай хүүхэд дотуур байранд амьдарч чадахгүй гэдэг нь хий хоосон утгагүй яриа. Харахад төрөөс малчдыг энэ мэтээр харж үзээд байгаа юм шиг хэрнээ боловсролгүй, мэдлэггүй болгох гээд байна шүү дээ. Боловсролгүй үр удам юу хийх вэ. Ямар ч хөгжих боломжгүй улс л болж үржинэ. Цаашлаад тэр чигтээ удам дамжсан малчид л болно.
Сая УИХ-ын сонгуулиар малчдыг хоршоо байгуулсныг нь “шагнаад” зээл ч юм шиг, тэтгэмж ч юм шиг баахан мөнгө тараасан. Дараагийн сонгуулийн өмнө тэглэгдчихнэ гээд малчин ч, нам нь ч бодож байгаа байх. Тэр цагт малчид авсан зээлийнхээ хүүг нь яах болж байна вэ. Томоохон бизнесийн магнатууд малчдын байгуулсан шинэ хоршоог төрийн дээрэм тонуул гэж дүгнэж байна билээ. Өнгөн дээрээ малчдад хөнгөлөлттэй зээл өгч байгаа нэртэй. Зээлийн хүүгийн зөрүүг Засгийн газар төлнө гэж байгаа нь татвар төлөгчдийн халаас руу халдана гэсэн үг. Малчид зээлээ төлөхгүй байсан ч болох юм байна. Яагаад гэвэл Засгийн газар шинэ хоршоодын зээлийг батлан даагаад авчихсан. Тэгэхээр дахиад л ард түмэн, татвар төлөгч та бид малчдын зээлийг төлөх болно. Харин зээл олгох шийдвэр гаргасан улстөрчид, зээл авсан малчдад падгүй. “Энэ бол углуургаараа малчдын нэрийг барьж сонгуулийн санхүүжилт босгосон эрх баригчдын зальжин мэх шүү” гэж тухайн үед бид өчнөөн сануулж, амаа цангатал хэлсэн дээ.
Гэвч хөөрхий малчид хөгжиж дэвжээд дэлхийг байлдан дагуулах аятай сурталчилгаа дийлсэн дэг. Ер нь явж, явж энэ хэдэн малчдыг маань Монгол Ардын Нам нь хорлоод байгаа юм биш үү. Яагаад гэвэл үндэсний тэсэн тэсвэрлэх чадвар малчдад асар муу байдаг. Зуд болоход мал хунараа сууриар нь алдаж байгаагаас харж болно. Зунжин, намаржин найр наадам хэсээд өвс тэжээлээ бэлдэхгүй. Өнтэй өвөл болбол илүү ажил болно гээд залхуурдаг. Цас ахиу орох тоолонд малчид руу машин машинаар нь өвс, тэжээл явуулаад байхаар орчин цагийн малчид гараа хумхиад хойш суухыг түрүүнд тавьдаг болчихсон.
Одоо үед дээвэртээ өвс хураасан малын саравчтай айл бараг байхгүй. Зуд болонгуут тусламжийн цуваа ирчих болохоор илүү хөдөлмөр хийхийг хүсдэггүйн тод жишээ юм. Зүгээр хаячихвал зун болгон өвсөө хангалттай базааж, тэр хэрээр дээвэртээ саравчтай болж эхэлцгээнэ дээ. Гурван жил болсон ч дээвэрт нь өвс хураалгаатай байж л байна. Ингээд харахаар малчид руу чиглэсэн бүх тусламж үйлчилгээ чинь тэднийг индианчууд шиг болгоод байгаа юм биш үү. Индиан үндэстэн яаж мөхсөн түүхийг бүгд мэднэ дээ. Америк тивд өрнөдийнхөн анх 1492 онд хөл тавьж байхад индианчууд 60 сая орчим байсан гэдэг. Харин XX зууны эхэн үед устаж байгаа үндэстний нэг болов. Статистикт, одоо АНУ-д ойролцоогоор нэг сая орчим индиан амьдарч байна гэж тэмдэглэжээ. Эрхэлсэн ажил мэргэжилгүй, эрдэм мэдлэг хомс тэд тусламж, халамжаар л тэжээгддэг. Тийм болохоор архичид, хар тамхичид зонхилохоос яахав.
Индианчуудын эмгэнэлтэй хувь тавилан малчдад ирэхгүй гэх газаргүй. Учир нь өнөөдөр малчдын төлөө гээд хийсэн болгон нь тэдний хөгжил дэвшил, үндэсний тэсэн тэсвэрлэх, өрсөлдөх чадвар зэргийг байхгүй болгоод зогсохгүй мөхөөж мэднэ. Яваандаа малчдын гол амь зогоож байгаа цагаан идээ, махыг нь хямдралтай зараад эхэлбэл малчин гэдэг хүмүүс чинь сөнөх нь байна шүү дээ. Явж, явж МАН-ын бодлого малчдыг хорлоод байгаа юм биш үү. Үүнийг ч зарим малчин ойлгодог болоод байх шиг байна. Сүүлд хөдөөнөөс л Ардчилсан нам сонгуульд ялаад байгааг харж байгаа биз дээ.
М.МӨНХЦЭЦЭГ
Зочин · 2024/10/23
мах сүү ч хямд гиигүүлсэн юм алга л бна бичигч л өөрөө хөдөө тэй хүн бололтой
Зочин · 2024/10/22
SAWI80955877
Зочин · 2024/10/22
TSAGN XUCHINDEX ERD80955877
Зочин · 2024/10/22
80955877AXN XUSSEN SEKSY BOOWN XXI
Зочин · 2024/10/22
SEXSEER ANUSN70955876