Өнгөрсөн шөнө буюу 2024 оны 10-р сарын 21-ний шөнө СХД-ийн 38 дугаар хороо Залуус хороололд олон нийтийн газар чанга дуу чимээ гаргахгүй байх шаардлага тавьсан залууг 15-18 насны залуус зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад,

Цагдаагийн байгууллагад 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед иргэнээс "Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын орчимд манай нөхрийг хэдэн хүүхдүүд зодоод явсан байна" гэх гомдол мэдээллийг ирүүлснийг бүртгэж, шалгалтын ажиллагааг явуулж байна.