Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг нэгдүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 3 метр хашаа, 5х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан.

Уг гал түймэрт 49 настай,эрэгтэй С өртөж нас барсан байдалтай байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.