Ирэх сарын 8-наас импортоор орж ирсэн авто машинд Улаанбаатар хотод харьяатай улсын дугаар олгохгүй
2024/10/23
Импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэлд арваннэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатарын серитэй шинэ дугаар олгохгүйг мэдээлсэн.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Зам тээврийн зөрчил, ослыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дээд хязгаарыг тогтоох тухай журам арваннэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ.
2023 оны байдлаар Улаанбаатар хот 1.6 сая хүн амтай. Нийт тээврийн хэрэгслийн 39.8%-ийг эзэлж байгаа.
Замын хөдөлгөөний оргил цагийн үеэр тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13км/ц буюу маш удаан болсон. Хөдөлгөөний эзлэхүүнийг замын багтаамжид харьцуулсан олон улсын үзүүлэлт 1.7- 2.2. Түгжрэлийн урт 97.3км-т хүрч байна.
2030 он гэхэд Улаанбаатар хотын хүн ам хоёр саяд хүрч, тээврийн хэрэгслийн тоо 928,000, оргил ачааллын үед тээврийн хэрэгслийн хурд 5км/ц буюу явган хүний хурдад хүрэх, түгжрэлийн урт 200км урт болох тоон үзүүлэлтүүд гарсан.
Замын түгжрэлийг бууруулахаар метро, Туулын хурдны замын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.
НИТХ-аас энэ оны хоёрдугаар сард Нийслэлийн хотын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон. Гэвч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785,000 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, 55,000-аар хэтэрсэн байна. Тиймээс Улаанбаатар хотод зорчиж байгаа тээврийн хэрэгслийн дугаарыг хязгаарлах шалгуур үзүүлэлт өнөөдөр батлагдсан.
Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 8-наас тээврийн хэрэгсэлд шинээр улсын дугаар олгохыг хязгаарлана" гэж мэдээллээ.
Зочин · 2024/10/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Dd · 2024/10/23
Zuv taldaa joloonii hurdles shine. Mashin bolo, tsahilgaan mashing dugaar olgohgui gej uuTeriin alba tehnikiin shinechlel hiihgui yum uu
Зочин · 2024/10/23
Авилгал авах нэг арга. Удахгүй УБ-ын дугаар авахад тэдэн төгрөг гээд ханш тогтооно доо
DR. ADITYA · 2024/10/23
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин · 2024/10/23
Одоо МАН намыг сонгосныхоо горыг амсаж дээ.