МАН-ынхан Лу.Гантөмөрт: "Намын даргаа өгч болохгүй" гэжээ
2024/10/24
2023 оны 2-р сарын 9-нд Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, АН-ын даргаар бүртгүүлэх өргөдлүүдийг авч хэлэлцээд Лувсаннямын Гантөмөрийг тус намын даргаар бүртгэсэн билээ.
УИХ-ын 2024 оны сонгуульд АН хэдийгээр олонхи болж чадаагүй боловч, Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тус намыг Засгийн Газартаа урьж, оруулсан. АН-ын дарга Лу.Гантөмөр эдүгээ УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайдаар ажиллаж буй.
Ер нь хамтарсан Засгийн Газар байгуулах тохироог МАН, АН, ХҮН намын удирдлагууд 2013 оны 10-р сард ХБНГУ-д ажиллах үеэрээ аль хэдийн хийсэн тухай улс төрийн хүрээнд ярьдаг.
Иймээс ч Лу.Гантөмөр Ардчилсан Нам УИХ-ын 2024 оны сонгуульд ялах бүрэн боломжтой байхад маш муу менежмент хийсэн гэж намынх нь гишүүд хүртэл дүгнэдэг юм.
АН-ын дүрмээрээ бол Лу.Гантөмөр аль хэдийн огцрох ёстой ч энэ асуудал мөддөө шийдэгдэхгүй нь.
Учир нь МАН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайд, АН-ын дарга Лу.Гантөмөрт: "Намын даргын албан тушаалаа яасан ч өгч болохгүй" гэж шахалт үзүүлж байгаа гэнэ.
Албан ёсоор бол, хамтарсан Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд чи өөрөө л намаа зангидаж, удирдахаас өөр арга байхгүй гэж тайлбарлаж байгаа гэх боловч үүний цаана АН-ыг улам сулруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн зохион байгуулалтад МАН-ынхан өөрсдөө оролцож, захиалгын, тоглоомын нэр дэвшигч дэвшүүлэх сонирхол байхыг үгүйсгэх аргагүй.
Э.Мягмар
сонин.мн
Зочин · 2024/10/30
АН - д муу дарга олоод ир гэхээр олоод ирсэн нь Гантөмөр гээ биз дээ
ха ха · 2024/10/28
ан-ын асуудлыг ман шийдэхгүй гээд та нар яах юм худлаа л орилох уу ха ха
Зочин · 2024/10/26
SERELTEIXEN 80955877XNE
шаабар · 2024/10/25
Ёстой бүү давар гэж хэлье. АН -ын дотоод асуудлыг МАН шийдэхгүй. Намын дүрмээрээ Их хурлаа зарлах эрх Улс төрийн зөвлөлд байгаа. Бас ҮБХ -ны гишүүдийн олонхи нь хурал хийхийг шаардаж болно. МАН тай хуйвалдаж дарга болсон Гантөмөр яаралтай огцрох нь зөв бөгөөд түүнийг дагалдагсад сайдын суудлаас буух ёстой. ГИшүүд ч ард түмэн ч санал нэгдэнэ. Харж л байгаарай.
Зочин · 2024/10/24
SAWN80955877
zo · 2024/10/24
чадлаараа сайн хүлээцтэй ажилласан намын дарга. өөрийнх нь намын элийнүүд намаа муулсаар байгаад 20 хувийн санал алдсан шүү дээ
Зочин · 2024/10/24
TANILTSI38 DSH80955877
Зочин · 2024/10/24
SAWI80955877TSAGN SEXSYG
Зочин · 2024/10/24
SEXSDII80955877DYYDLGN VAWAGDGCH
Зочин · 2024/10/24
ANUSN80955877