"Тайгам-Алтай" ХХК барилгын ажлын явцдаа 640 хүүхдийн сургуулийн дулааны шугам нураажээ
2024/10/25
Алтай хотхоны оршин суугчид 10 гаруй жил харьяаллын улсын сургуульгүй байсан учраас тухайн орчимд 640 хүүхдийн суудалтай сургууль барих төсөв батлагдаж, барилгын ажлыг 2022 онд эхлүүлэхээр гэрээ байгуулсан.
Гэсэн ч хажууд нь орон сууцны барилга барих гэж буй “Тайгам Алтай” компанитай газрын асуудлаар маргаан үүсэж, нэг жил гаруйн дараа буюу дөнгөж 2023 оны зунаас сургуулийн барилгын ажлыг эхлүүлж, карказ угсралтыг дуусгасан. Энэ онд гадна шугам сүлжээ, дэд бүтцийн ажлуудыг хийхээр төлөвлөж, есдүгээр сараас ажлыг эхлүүлээд байгаа аж.
Тодруулбал, өчигдөр шөнөөс хоёр өдрийн өмнө дулааны шугамын үндсэн угсралтыг дуусгаад, сургуулийн барилгын дулааныг өгөөд 48 цаг болж байхад дахин асуудал үүсжээ. "Тайгам-Алтай" ХХК барилгын газар шорооны ажлыг хийх явцдаа 640 хүүхдийн сургуулийн дулааны шугамыг нураасан байна.
Энэ асуудлаар тухайн сургуулийг барьж буй “Голден Лайт” компанийн ерөнхий инженер Л.Биндэръяагаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Бид дулааны шугамын ажлыг дуусгаж, сургуулийн барилгын дулааныг өгөөд 48 цаг болж байна. Гэтэл манай хойд талд байрлах “Тайгам-Алтай” компани барилгынхаа газар шорооны буюу суурийн ажлыг хийх явцдаа сургуулийн үндсэн дулааны шугамыг нийт 15 метр газарт нураачихлаа.
Бид халаалт, цэвэр усны шугам гээд гурван шугамыг лоткений хамт угсарсан байсан. Аравдугаар сарын 24-ний орой газар шорооны ажил хийж байсан тухайн компанийн ажилчдад “Ажлаа зогсоогооч ээ, манай шугам нурлаа” гэж хэлсэн.
Одоо инженерүүд нь шугамуудыг засварлах арга хэмжээ авъя гэсэн асуудлыг ярьж байна. Гэвч бид сургуулийн ажлыг арваннэгдүгээр сарын дундуур ашиглалтад оруулахаар анх төлөвлөсөн ч дулааны асуудлыг шийдэж чадахгүй байснаас болоод барилгын ажил бас л бүтэн нэг жил орчим хойшилсон. Нэг жил орчим “Тайгам-Алтай” компанийн удирдлагуудтай шугамын асуудлыг шийдэж чадахгүй, тохиролцоонд хүрэхгүй л явсан. Сургуулийн барилгын ажил учраас ажлыг гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай. Тэгээд бид ажлаа явуулсаар байтал одоо ийм асуудал үүслээ” гэв.
Дулааны шугамын нурсан хэсгийг шууд засварлахад багадаа 7 хоног шаардагдах аж. Гэсэн ч “Тайгам-Алтай” компанийн барилгын ажилтай уялдаж ажлыг хийх шаардлага ийнхүү үүсжээ.
Түүнчлэн дулааны шугамыг эвдсэн тухайн компаниар ажлыг хийлгүүлэх эсэх асуудал ч тодорхой болоогүй байна. Одоо 640 хүүхдийн сургуулийн барилгын дулаан зогссон учраас барилгын дотор хийгдсэн засал чимэглэл, бусад ажлууд тэр чигтээ зогсжээ. Сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн зүгээс “Тайгам-Алтай” компанийг зун газар шорооны ажлаа хийгээгүй байснаа яагаад гэнэт тэдний дулааны шугамыг ашиглалтад оруулахтай зэрэгцэн ажил гүйцэтгэж, асуудал үүсгэснийг ойлгохгүй байгаагаа хэлсэн юм.
DR. ADITY · 2024/11/01
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин · 2024/10/26
TANILTSI80955877
zochin · 2024/10/26
Ариа, ариа. Даанч дээ...
Зочин · 2024/10/25
SAWI80955877ANUSN