“Их Засаг”-ийн бүхий л салбар сургуулиуд оюутан суралцагчдад ээлтэй орчныг бүрдүүлдэг
2014/07/07
"Их Засаг"-аар овоглосон хоёр цогцолбор бүхий бүрэлдэхүүний 14 сургуульд 500 гаруй эрдэмтэн багш, ажилтан ажиллагсад ажиллаж, 7000 гаруй оюутан, 500 гаруй суралцагчид суралцаж байна.
“Их Засаг” Олон улсын Их сургуулийн оюутнууд маш сайхан тохилог орчинд сурч хүмүүжиж байна. Тус сургууль оюутан сурагчдад цогц боловсрол олгох нэгдсэн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, оюутан суралцагчдын оюун ухааны хөгжил, ёс суртахуун, эх оронч үзэл, хөдөлмөрийн болон гоо зүй, бие бялдрын хүмүүжилд онцгой анхаарч бие дааж суралцах, багаар ажиллах чадварыг эзэмшүүлдэг. “Их Засаг” Олон улсын Их сургууль 2012 онд Монголын оюутны холбооны “Оюутанд ээлтэй сургууль”–иар шалгарсан юм.
Сургуулийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагаа нь оюутан суралцагчдын сурлагын чанарыг ахиулах, зөв үзэл бодолтой, зөв чиглэлтэй оюунлаг иргэн болгон төлөвшүүлэхэд голчлон анхаардаг нь эрдмийн хамт олныхоо болон тус сургуульд үр хүүхдээ суралцуулж байгаа эцэг эх, ах дүүсийн талархлыг хүлээсээр байна.
Зөв бодлого, бүтээлч үйл ажиллагааны үр дүнд тус сургуулийн орчин сайжирч, Чингис Соосэ олон улсын харилцааны сургууль, Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургууль, Жэсан Чингис хаан сургууль, Хууль зүйн сургууль нь дотоод орчноо иж бүрэн тохижуулж багш ажилтнуудын ажиллах, оюутнуудын суралцах нэн таатай орчныг бүрдүүлжээ.
Тохилог цэвэр цэмцгэр сайхан орчинд суралцаж байгаа нь оюутнуудын сурлагын чанарт сайнаар нөлөөлж, А, В үнэлгээтэй суралцагчдын тоо жилээс жилд өссөөр байна. Оюутан суралцагч, эцэг эхчүүдийн сэтгэл ханамжийн түвшин ч хангалттай сайн байгаа бөгөөд “Их Засаг” Олон улсын Их сургууль “Оюутанд ээлтэй сургууль” гэсэн нэр алдраа өндөрт өргөж явна.
Монгол улсын засгийн газрын “Хүүхдийн нөхөр буяны эзэн” өргөмжлөлт Их Засаг Лицей сургууль ч мөн л “Сурагчиддаа ээлтэй сургууль”-иар хэд хэдэн удаа шалгарсан, шилдэг сургууль юм.
Монгол Улсад Кембрижийн боловсролын хөтөлбөр хэрэгжиж байгаа өнөө үед ерөнхий боловсролын дунд сургуулиудын өмнө тавигдаж байгаа зорилт, шаардлагуудыг Их Засаг Лицей сургуулийн удирдлага, хамт олон, соргогоор мэдэрч сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөндөө тодотгол хийж, сургалтыг улам чанаржуулан сайжруулах ажлыг зохион байгуулж байна.
Тус сургууль сургалтын байр, анги, танхим, кабинетуудаа орчин үеийн сургалтын шаардлага, сурагчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн иж бүрэн тохижуулж, сурагчдад ээлтэй, цэвэр тохилог орчныг бий болгожээ.
Их Засаг Лицей сургууль нь математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, Нэг анги нь 20-25 сурагчтай, бүх хичээлүүд нь кабинетын системээр явагддаг. 1-11-р ангийн сурагчид математик, орос хэлийг, 2-11-р ангийн сурагчид англи хэлийг, 7-11-р ангийн сурагчид хятад, япон, солонгос хэлийг гүнзгийрүүлэх болон сонгон суралцах хэлбэрээр үздэг, сурагчиддаа сурч хүмүүжих бүхий л нөхцлийг нь бүрдүүлж өгсөн ТОП дунд сургуулиудын нэг юм.
“Их Засаг” Олон улсын Их сургууль улс орны хэрэгцээ шаардлагыг харгалзан 2007 онд “Их засаг” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулсан билээ.
“Их засаг” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Барилгын өрлөгчин, засалчин, мал аж ахуй, зоо фермер, компьютерийн оператор, албан хэргийн ажилтан мэргэжлээр элсэлт авдаг. “Их засаг” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид нь “Их Засаг” Олон улсын Их сургуулийн оюутнуудын нэг адил сургалтын материаллаг баазаар бүрэн хангагдаж, оюутны авдаг бүх үйлчилгээг авч, тохилог сайхан орчинд сурч хүмүүжиж, өсч хөгждөг юм.
Sac Longchamp · 2014/08/05
Truly, never mind. It looks like I put method this LUNs accurately, the problem has been with ESXi not really linking correctly over the GUI. I had developed to do this to support the LUNs:[url=http://chrismercier.org/images/longchamppascher/]Sac Longchamp[/url]
Зочин · 2014/07/08
Би тийм гэж бодож байна.http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/08
http://regionalflags.weebly.com/