Ч.Номин сайдын өсвөр үеийнхэнд ₮18.3 тэрбумыг ваучер хэлбэрээр тараах хуулийн төслийг УИХ дэмжлээ
2024/11/01
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайдын төсвийн багцын Соёлын эрхийн бичиг арга хэмжээний зардлыг 18 тэрбум, 326.9 сая төгрөгөөр бууруулах зарчмын зөрүүтэй санал гаргасан. Улмаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон 92 гишүүний 54 нь тус саналыг дэмжсэнгүй.
Ингэснээр 2025 онд Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайд 18.3 тэрбум төгрөгийг Соёлын эрхийн бичиг арга хэмжээнд зарцуулахаар болж байна.
Энэхүү санал хураалтын үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Би соёл урлагт дургүйдээ биш. Өсвөр үеийнхэнд мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээнд сургах гэж байгаа юм уу. Эцэг эхчүүдийн ажил орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Олон улсын байгууллага өсвөр үеийнхэндээ ваучер тараа, тэгвэл амиа хорлолт багасан гэж яриагүй байх.
Хүнээр юмаа даалгуулан гэдэг соёлгүй үзэл. Ийм сэтгэлгээнд дөнгөж 18 нас хүрэх гэж буй залуучуудыг сургаж, соёлгүй болгох гэж байна. Аудитын дүгнэлтэд хэдэн төгрөг тараах Засгийн газрын журам байхгүй гэж байсан.
Залуучуудад хүчээр юм үзүүлэх гэж байгаа юм уу. Дөрвөн жил 18 тэрбум төгрөг тараах уу. Үүнийг болиод хавдрын эмнэлэг баръя. Энэ мөнгийг залуучууд авлаа гээд соёлжиж, гэгээрэхгүй" хэмээн ярьж байв.
Харин Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайд Ч.Номин "Боломжтой айлын хүүхдүүдэд шаардлагагүй зүйл байх. Ардчилсан Намынхан 30 мянган төгрөгийг сар бүр хүүхдэд өгөхөөр явж байсан.
Тандан судалгаанд 19.5 мянган хүүхэд оролцож 94 хувь нь хэрэгцээтэй байна гэж үзсэн. Өсвөр насны хүүхдүүд санхүүгийн боломжгүй байна. Учир нь нийт хүүхдийн 70 хувь нь соёлын болон спортын арга хэмжээнд оролцож чадахгүй байна" хэмээн ярилаа.
Зочин · 2024/11/04
БОЛИОЧЭЭ БОЛИОЧЭЭ НОМИН ГЭЖ ЭНЭ АВГАЙ ЁСТОЙ БУРХАНГҮЙ ГАЗРЫН БУМБА ГАЛЗУУРНА ГЭГЧ БОЛЖ БАЙНАА БОЛИОЧЭЭ ДУРАКААА
Зочин · 2024/11/03
zuv zuv zuv nomin said
Зулаа · 2024/11/03
Номин сайдад баярлалаа Сайн юм хийж байгаа хүн болгонд саад байдаг битгий тоо⁉️Юм хийх гэж байгаа хүн болгонд хавдрын эмнэлэг барих байсан гэж муу ёрлож хашхирч байдаг хүн дүрс угаасаа л байсан юм. Тэд хэзээ ч нийгэмд сайнаар нөлөөлж, сайн зүйл хийж үзээгүй хүмүүс. Харин бүр хавдар тусчихсан, одоо шаналж байгаа хэнд ч наад зүйл чинь маш их хэрэгтэйг тэд ойлгох ухаан байхгүй. Номин сайдаа битгий шантар урагшаа
Зочин · 2024/11/01
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
123456 · 2024/11/01
Номингийн энэ мөнгө тараах бол буруу. Хүүхэдүүдэд юм үзэхэд мөнгө өгнө гэхээр хүүхэдүүд тэгий гэнэ. За ямарч байсан Номин сайд Тэрэлж амралтандаа хүүхэдүүд аваачиж төсвийн мөнгөөр амраах эрх тэй боллоо доо. Хүүхэдүүдийг солын арга хэмжээнд идэвхтэй оролцуулох гэвэл дунд нь олон арга хэмжээ зохион байгуулох ёстой байхгүы юу.
Zochin · 2024/11/01
Duugai bharvodo bur davraad ard tumni huhdig yaduu guilagchin shig uzej BH shiv,davraad bai odo zail zail
Зочин · 2024/11/01
SADARLMAAR80955877SEKSDN
Зочин · 2024/11/01
ваучер гэдэг нь өөрийн хамаарал бүхий соёл, урлагын аа-н нэгж, хүмүүст мөнгө тарааж буй хэлбэр юмуу даа ...
Зочин · 2024/11/01
80955877
Зочин · 2024/11/01
ANUSN80955876