Д.Энхтүвшин: Ордонд байгаа хүмүүс амьдралаас тасарчихаж. Харин ААН-үүд, иргэд цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа...
2024/11/01
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Монголын Улсын 2025 оны төсвийн төсөлд оруулах санал болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тэрбээр "Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төсөл нь иргэд сонгогчдын улс төрийн намуудад итгэх итгэлийг алслуулж байна. Дахиж энэ итгэлийг сэргээхийн тулд асар их цаг хугацаа зардал мөнгө шаардлагатай болно.
Хүмүүсийн амьдрал аль нэг сайд, улс төрийн намаас хамааралтай биш байгаасай. Хариуцлагатай хүн бүрд хөгжин дэвших бололцоо боломж нээлттэй байгаасай гэж боддог. Энэ боломжийг нээх хамгийн зөв зам бол төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн санал санаачилгыг дэмжих юм.
Өнөөдрийн УИХ-ын чуулганд намууд дөрвөн сарын өмнө сонгогчдын санал авахын тулд ярьж байсан нэг заалтыг онцолж сануулж байгаа. МАН төсвийн зарлагыг ДНБ-ий 25 хувь хүртэл буулгана гэж заасан. АН 20 хувиар буулгах, ХҮН төсвийг буулгах бодлого явуулна гэж амласан.
Төрийн ордонд сууж байгаа хүмүүс амьдралаас тасарсан байна. Төсвийн урсгал зардлыг 10 их наядаар, татварын орлогыг 10 их наядаар нэмнэ гэж байна. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн орлогын татварыг 50 нэмэгдүүлэх тооцоолол хийсэн. Энэ ачаалал аж ахуйн нэгж, иргэд дээр ирнэ. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг ойлгохгүй байна.
НӨАТ-ын өр 2024 оны зургаан сарын байдлаар 540 тэрбум төгрөг болсон. Энэ цар тахлын өмнөхтэй харьцуулахад 3.6 дахин нэмэгдсэн. Мөн татварын алданги, хүү торгуультай холбоотой аж ахуйн нэгж дээр ирж буй дарамт, 2020 онтой харьцуулахад 3.5 дахин нэмэгдсэн. 70 их наядын торгуулийн өр төлбөр тавигдсан.
Тиймээс 5.3 их наядаар төсвийг бууруулах санал оруулж ирэхгүй бол 2025 оны төсвийн төслийг дэмжих боломжгүй гэж бодож байна. Төсөв хэлэлцэх явцад гишүүдийн дуу хоолой санал оруулахад нэлээд хүндрэлтэй байдаг юм байна. Засгийн газрын буулгаж оруулж ирээгүй төсвийг хасах гэхээр үйл ажиллагаанд нөлөөлнө гэдэг.
Татвар, нийгмийн даатгалын хэмжээг буулгаач гэхэд боломжгүй, хэцүү байна гэдэг атлаа зардал нэмэхдээ ямар ч хяналт алга. Би гишүүний хувьд АН, ХҮН-ыг төрийг жижиг болгохыг дэмжинэ гэж бодож байсан.
Гэтэл тойрогтоо мөнгө тавиулах гэсэн жижиг сонирхолд хөтлөгдөж, төсөв нэмэгдүүлж байна. Энэ талаар үргэлжлүүлж хатуу байр суурь илэрхийлнэ. Хэрэв энэ чигээр олон жил явбал миний хувьд энд байх утгагүй гэж үзэж байна.
Намууд төсвийн зарлагыг багасгах талаар амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол би УИХ-д хий дэмий байх шаардлагагүй" хэмээн ярилаа.
Зочин · 2024/11/04
SAWN80955877
Зочин · 2024/11/04
ИНГЭЖ ХАРДАГ ГИШҮҮН БАЙГАА ГЭЖ ҮҮ ЁСТОЙ Л ХУУЧИН ШИНЭ ГИШҮҮД БҮГД ТАСАРСААН ТАСАРСАН. ИРГЭД ЁСТОЙ ТАМЫН ТАМД УНАЖЭЭ ӨРНӨӨС ӨРНИЙ ХООРОНД, ЦАЛИНГААС ЦАЛИНГИЙН ХООРОНД АРАЙ ЯДАН АМЬДАРЧ ЯДАН БАРАГ ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮД САЛАХАД БЭЛЭН БАРАГ БҮГД САЛАХНЭЭ. ИРГЭД ЯАЖ АМЬДРАХ ВЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!!!!!!!!! ЕРӨНХИЙ САЙД!!!!!! НӨХӨР ЕРӨНХИЙ САЙД ААА ИРГЭДИЙН АМЬДРАЛ САЙДАХ МУУДАХ ШУУД ТАНЬТАЙ ХОЛБООТОЙ ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙНА УУ?????? ИРГЭД ТАТВАРЫН ДАРАМТАНД ДАРЛУУЛЖ ГОЛ НЬ ТАСРАХАД ОЙРХОН БАЙНА ЗАЛУУ ГЭР ОРОЙ БҮРИЙН ХЭРҮҮЛ ЗОДООНТОЙ ХҮҮХЭД БАГАЧУУД БӨӨН ЗОДООН ХЭРҮҮЛ ДОТОР ҮЙЛ ТАМАА ЦАЙЖ БАЙНА. ЗАЛУУ ГЭР БҮЛ БАРАГ САЛААД ДУУСАХ НЭЭ ЕРӨНХИЙ САЙД ТА ЮУ БОДОЖ БАЙНА ИРГЭД РҮҮГЭЭ ТАТВАРЫН БОДЛОГО РУУГАА ӨНГИЙХ ЦАГ ЧИНЬ БОЛЖЭЭ. ЭНХТҮВШИН ГИШҮҮН БАЯРЛАЛАА
иргэн · 2024/11/03
АШГҮЙ ДЭЭ, ИНГЭЖ ДУГАРДАГ ХҮН БАС БАЙДАГ Л ЮМ БНА Удахгүй уусчих байхдаа.
Зочин · 2024/11/01
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/11/01
Юу хэн биднийг ийм болгосн юм бэ?. Цорын ганц гай нь үхэж далд орсон ардчилал. Ардчилсан намыг ардчилалтай нь булшлах хэрэгтэй.
Зочин · 2024/11/01
TSAGN SEKSYGR XUCHINDUULI SADARLI
Зочин · 2024/11/01
ANUSDI80955877BOOWN LAW GOE XXI
Бат инженер · 2024/11/01
Ганц удаа зөв юм хэлдэг. Коммунизмаас холдоё гэдэг гишүүн бас байдаг юм байжээ. ОВОО ДОО. ДҮЛИЙ ДАНХ сонсохгүй л дээ.