Оюутнуудын тэтгэлэгт өөрчлөлт оруулав
2014/07/07
"Журам чиглэл шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад сургалцагчийн тэтгэлэг олгох журам"-д нэмэлт өөрчлөлт оруулжээ. Одоо өдрийн ангийн бүх оюутанд голч дүн хамаарахгүйгээр үндэсний тэтгэлэг олгож байгааг өөрчилсэн байна.
Оюутнуудын дүн 2.0-оос доошгүй голч дүнтэй бакалаврын өдрийн ангид суралцагчид үндэсний тэтгэлэг олгохоор шийдвэрлэлээ. Үндэсний тэтгэлгийн хэмнэгдсэн төсвөөс дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн суралцагчдын эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой болно гэв.
Уг журмын 2.1-дсуралцагчид тэтгэлэг олгох их сургууль, дээд сургууль, коллеж нь дараах шаардлагыг хангасан байхыг журамлаж өгсөн. Үүнд:
-Аттестатчилагдсан байх;
-Төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг төгссөнөөс хойш хагас жил, жилээр гаргаж хэвшсэн байх;
-Төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байх;
-Оюутны үйлчилгээ, төгсөгчидтэй ажиллах бүтэцтэй байх;
-Удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх;
-Сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх зэрэг болно.
Зочин · 2014/07/08
http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/