Махнаас гарч манжинд орох уу даа
2013/04/25
Дөчин дөрвөн сая малтай Монголчууд махнаас мөд гарах нь ээ. Дуртайдаа биш бядгүйлээ тэр. Үнэ нь тэнгэрт хадаж, үгээгүй ард түмэнд мөлжих яс ч олдохоо болих нь.
Хэдэн өдрийн өмнө Үлаанбаатар хотод нэг кг хонины мах дунджаар 8100 төгрөг, үхрийн мах 10381, ямааных 6400, адууных 6417 төгрөгийн үнэтэй байсан.
Харин манай аймгийн махны зах дээр нэг кг үхрийн мах 10,000-11000, хониных 8000-9000, адууных 7000-7500 төгрөгийн ханштай байна. Энэ өсөлт урьд хожид гарч байгаагүй өндөр үнэ билээ.
Яагаад хөдөө орон нутагт, тэр тусмаа манай аймагт ингэж Улаанбаатартай адил ханштай болсны учир нь ердөө л аймгийн ИТХ-ын "ноёдуудын балаг". 2012 оны аймгийн төсөв хэдэлцэхэд нөөцийн мах бэлтгэхэд зориулж 100 сая төгрөг төсөвлөснийг ИТХ батлаагүйгээс болж өнөөдөр ийм байдалд хүрлээ.
Хэрэв нөөцийн мах өдийд худалдаанд гарч байсан бол мал таргалтал нэг хэсэгтээ л махны үнэ тогтвортой байх байлаа. Манай иргэдийн орлого ямар билээ. Гурван зуун мянган төгрөгийн цалинтай нэгэн 15 кг мах авахал л цалингийнх нь тал яваад өгнө шүү дээ.
Тэр хүний ард дор хаяж, 1-2 ажилгүй нөхөр амаа ангайгаал сууж байгаа. Чардайж чардайж олсон сарын цалингаа идэх хоолондоо өгөөд гүйцээ, Энэ бол энгийн бидний нийтлэг дүр төрх. Ингээд бодохоор үзэгний үзүүрээр шийдэгддэг амьдрал минь мөн ч хөөрхийлөлтэй шүү.
Ёстой нөгөө "нохойтой өстэй хүн хормойгүй, ноёнтой өстэй хүн хонгогүй" гэдэг үгийг "махгүй" болгочихмоор санагдчихлаа. Энгийн ардынхаа амьдралын дунд ороогүй "тасарчихсан" эрхэм дээдсүүдээ гэж......
Хятадууд "манжин байхад махаар яах аа, манж байхад монголоор яах аа" гэлцдэг шиг махнаас гарч манжинд орцгоох уу даа та минь ээ......
Эх сурвалж: “Дорнод сонин”
Зочин · 2013/07/04
mahaa avahgui bol buurishde
Зочин · 2013/07/04
ene mahnii une arai dendnee 44 cay mal ni osood bdg une ni udur bolgon nemegdeed bdg ene tor uursduu fermer baiguulaad tordood mahnii unee buuruulah heregtei 10000 boljinsde arai dendnee
Зочин · 2013/04/25
ene arai dendenee