Р.Булгамаа: Хэзээ нэгэн цагт энэ асуудал нууцаас гарч Н.Өнөрцэцэг үнэнийг хэлэх өдөр ирнэ
2024/11/08
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурлыг өчигдөр хаалттай хэлэлцэж, 4.9 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг сонссоны дараа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ.
Өмгөөлөгч Д.Оросоо: -Өмгөөлөгч нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сайн ажилласан гэж үзэж байгаа. Гэтэл Монгол Улсад шүүхийн байгууллага цаашид хүний эрхийг хэрхэн дээдлэх вэ гэдэг асуудал тавигдлаа. Өмгөөлөгч нар хүний эрхийг дээдэлсэн төрт ёсонд итгэж буй. Бидэнд одоо хяналтын зарчмаар гомдол гаргах нэг эрх бий. Н.Өнөрцэцэг сэтгэл санаа тайван байгаа. Найман өмгөөлөгч оролцож, мэтгэлцэхэд Н.Өнөрцэцэг өөрөө хэргийн талаар тодорхой ойлголттой боллоо. Өөрөө ч өмгөөлөгч нартаа тодорхой талархал илэрхийлсэн. Хуулийн хүрээнд боломжит бүх арга хэмжээг шат шатанд нь аваад явна гэдгийг хэлье.
Өмгөөлөгч Р.Булгамаа: -Энэ шүүхийн шийдвэрийг ард түмэн чих тавин хүлээж байлаа. УИХ-аас батлан гарсан, хүний эрхийг хамгаалах хууль амьдралд хэрхэн бууж байна гэдгийг илэрхийлэх түүхэн шийдвэр юм.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ гэлээ. Хуульч хүний хувьд, үүнийг хууль зүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүй юм байна. Хүний эрх зөрчсөн маш олон үйл ажиллагаа явагдсаныг бас өнөөдөр олж мэдлээ. Хүн тодорхой гэмт хэрэгт шалгагдсан ч хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд эрхийг нь эдлүүлэхгүй байгаа асуудлууд байна. Хоёр улсын яллагчаас тодруулж асуухад бодитой хариулт өгч чадахгүй байсан. Иймд нааштай шийдвэр гарна гэж итгэсэн. Олон улсын гэрээ конвенц Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилдэг. Олон үндэслэл гаргаж тавьсан. Харамсалтай нь ийм шийдвэр гарлаа. Дахин хэлэхэд, хэзээ нэгэн цагт энэ асуудал нууцаас гарч Н.Өнөрцэцэг үнэнийг хэлэх өдөр ирнэ.
Өмгөөлөгч З.Хүрэлсүх: -Нээлттэй явуулах боломж байсан. Нууц задруулах хэсгээ хаалттай, үлдсэн хэсгийг нээлттэй хэлэлцье гэсэн. Гэтэл бүхэлд нь хаалттай явуулна гэж шийдсэн. Дараа нь, Давж заалдах шатны шүүх өөрөө онцлогтой, хялбаршуулсан байдлаар явагддаг. Бидний хувьд байж болох, одоо мөрдөгдөж буй хуулийн хүрээнд зөрчигдсөн, хүний эрхийг дордуулсан асуудлыг гаргаж тавьсан. Эдгээр нь яагаад ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй үндэслэлүүд. Хэрвээ Монгол Улс шүүхтэй бол Дээд шүүх энэ хэргийг заавал хэлэлцэх ёстой. Түүнчлэн төрийн нууцтай холбоотой ийм төрлийн хэргийг цаашид яаж хэлэлцэх вэ гэдэг кейс бол энэ байсан. Нууц гээд хаалттай шалгадаг ийм хэм хэмжээ манай хуульд байхгүй. Бусад яамдаас санал авч байгаа, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ч хангалтгүй санагдаж байна. Шүүхийн шийдвэр өөрөө учир битүүлэг. Олон жилийн өмнөөс л шүүхийн шинэтгэл гэж ярьсан, урагшаа ахиагүй байна гэж харж байна. Олон өмгөөлөгч мөр зэрэгцэн зургаан цаг ажилласны хувьд үүнийг хэлж буй юм. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд сонсгох ёстой. Өөрсдөө сая шууд дамжуулсан. Хаалттай хэлэлцсэн учраас үндэслэлээ дурдсангүй. Бид баталгаа гаргаж, хэргийн нууц гэх бүх баримттай танилцсан. Танилцсан учраас ийм үндэслэлүүдийг итгэл төгс гаргаж тавилаа шүү дээ.
Хэрэв Улсын Дээд шүүх хэргийг хэлэлцэхгүй гэвэл процесс ингээд дуусна. Хэлэлцвэл эцсийн байдлаар нэг талд нь гаргана гэсэн үг. Процессын хэм хэмжээний дутагдалд л ихээхэн нөлөөллөө. Шүүхийн тогтоолыг гар дээр өгөхгүй гэлээ. Н.Өнөрцэцэгийг гэрийн хорионд оруулсан. Хоёрдугаарт, долдугаар сарын 1-нээс долдугаар сарын 18-ны хооронд хорооноосоо гарахыг хязгаарласан. Иргэний халдашгүй байдалд халдсан энэ нөхцөл байдлыг бид цаашид ярих ёстой. ХЭҮК очиж уулзаад өнгөрөх асуудал биш. Н.Өнөрцэцэгээс гадна олон хүн зорчих эрхээ хязгаарлуулдаг. Үндэслэл нь ойлгомжгүй. Яагаад Н.Өнөрцэцэгийн 161 хоног эрх хязгаарлуулсныг шүүхийн шийдвэрт оруулж болохгүй юм бэ гэж маргасан.
Г.Балгармаа
Зочин · 2024/11/09
SXN80955877
Зочин · 2024/11/09
Ард түмэн чих тавин хүлээж байга гэнэ үү??? Үгүй шүү!!! Би болон бид түүнийг мэдэх шаардлага байхгүй та нарч бидэнд хүчээр мэдүүлэх эрх байхгүй. Ард түмний нэр барьж худал хуцахаа хэзээ болих вэ??? Залхаж байна. Хийсэн хэрэгтээ шүүхээс ял авлаа болоо юм бишүү?! Дахиж ийм юм бичнэд үзээрэй!!!!!!!.....
Зочин · 2024/11/09
XALYYTSTL SHAAX ERD80955877
Dd · 2024/11/09
Chin tavin huleej baisan ard tumniihee setgegdliig har l daa 6 hunii neg ni ch Ene talaar gants Ug ganhiisengui de
Зочин · 2024/11/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/08
XUSNEER80955877SADARLI XUCHINDEX ERD
Зочин · 2024/11/08
BOOBN XXI80955877GOE XIILGI
Зочин · 2024/11/08
ZYGAATSD XALYYRSD80955877
Зочин · 2024/11/08
XUCHINDUULI8955877
Зочин · 2024/11/08
ANUSDI80955877