Д.Амарбаясгалан, Ц.Даваасүрэн нарт хариуцлага тооцох ёстой гэв
2024/11/11
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хурлаараа хэлэлцсэн асуудлыг талаар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл: Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2025 оны төсвийн тодотгол хийх тогтоолын хамт баталлаа. Олон нийтийн болоод мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг авахааргүй, зарчимгүй төсөв өргөн барьсан, хэлэлцсэн асуудлын хаана нь алдаа байсан, юу болж өнгөрснийг хэлэлцлээ. Мөн удахгүй өргөн баригдах төсвийн тодотголд АН-ын бүлэг ямар байр суурьтай байх вэ гэдэг дээр ярилцлаа. Ингэхдээ ажлын хэсэг гаргаж, төсвийг тэдэн их наядаар багасга гэдэг тодорхой байр суурь баримталж ажиллая гэдэг дээр санал нэгдлээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Шинэ гишүүд долдугаар сарын 2-нд тангараг өргөснөөс хойш дөрвөн сар гаруйн хугацаанд улсын төсөвтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж байна. 2023 оны төсвийн гүйцэтгэлийг өмнөх парламент хэлэлцэж эхлээгүй байсан. Үүнийг хэлэлцэхээс эхлээд асуудал үүссэн. 2025 оны төсвийн хэлэлцэхтэй холбоотой маш олон асуудал гарсан.
Түүхэнд анх удаа Засгийн газраас өргөн барьсан төсвийн УИХ тэр чигт нь шахуу баталчихлаа. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэгийн тухай хуультай холбоотой алдаа дутагдалтай асуудал гарсан. Эцэст нь төсөв батлахдаа санал өгдөг төхөөрөмжөөр биш гар өргүүлж санал хураалгалаа. Хэдэн гишүүн санал өгсөн гэдэг мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Улсын төсвийн хэлэлцүүлэг туйлын хариуцлагагүй байдалтай явагдсан. Нэн ялангуяа мэргэжлийн байнгын хороо болох Төсвийн байнгын хорооны дарга бөгөөд төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийн дарга Ц.Даваасүрэнд улс төрийн хариуцлага тооцох ёстой гэдэг дээр АН-ын гишүүд байр суурь нэгдсэн.
Тэгэхээр арваннэг, арванхоёрдугаар саруудад УИХ бас л улсын төсөвтэй зууралдах нь. Тиймээс тодотголоор орж ирэх төсөвт дээрх дурдсан шүүмжлэлүүдийг аль болох залруулж тусгахын төлөө АН-ын бүлэг ажиллах болно.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: УИХ-ыг босоо удирдлагатай нам удирдсанаас хойш парламент хууль мөрдөхөө больсон юм байна гэдгийг нүдээрээ харлаа. Хуулиар биш тухайн хурлыг удирдаж байгаа хэн нэг даргын үзэмжээр бүх асуудал шийдэгддэг юм байна. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Д.Амарбаясгалан дарга дэгийн хууль мөрдүүлэх биш хуулийн зүйл, заалтыг зохиож уншсан. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил.
Д.Амарбаясгалан дарга дэгийн хууль мөрдүүлэхдээ дур мэдэж шийдвэр гаргасан. Үүний улмаас АН-ын гишүүдийн гаргасан санал зарчмын зөрүүтэй санал унасан. Зарим санал дэмжигдсэн тохиолдолд дахин дахин горимын санал гарган төхөөрөмжийн нэр барьж, хурал завсарлуулах хүртэл арга хэмжээ авч байсан. Тиймээс УИХ-ын даргад хариуцлага тооцох ёстой.
Зочин · 2024/11/13
Боль боль ямар элэнцгийнчинь хариуцлага тооцох вэ
Зочин · 2024/11/12
ТАНАЙ НАМ ХАМТАРСАН ЮМ ЧИНЬ ЧАДАХГҮЙ ЭЭ КК
Зочин · 2024/11/12
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/11
TSAGN VANAGXN XUSMEER80955877SRXSDX
Зочин · 2024/11/11
SEXSDN80955877