Төрийн ордон руу бие нэвт гэрэлтсэн хувцастай орохыг хориглоно
2 цагийн өмнө
УИХ-ын Тамгын газраас Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмын төслийг боловсруулж, d.parliament.mn-д байршуулан, олон нийтээс санал авч байна. Тус журамд дараах заалт тусгажээ.
Үүнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Төрийн ордны зүүн урд хаалгаар, Улсын Их Хурлын дарга, дэд дарга баруун урд хаалгаар тус тус нэвтрэх бөгөөд шаардлагатай тохиолдолд аль ч хаалгаар нэвтэрнэ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Төрийн ордны баруун хойд, зүүн хойд хаалгаар нэвтэрнэ.
Төрийн ордонд байрладаг төрийн байгууллагын ажилтан Төрийн ордны баруун хойд, зүүн хойд хаалгаар ажлын үнэмлэхээр нэвтэрнэ.
Төрийн ордонд байрладаг төрийн байгууллагын ажилтан ажлын өдөр 23.00 цагаас хойш ажиллах бол тухайн өдрийн ажлын цагт багтаан, нийтээр тэмдэглэх баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажиллах бол өмнөх өдрийн ажлын цагт багтаан холбогдох байгууллагаас тухайн ажилтны нэрийг Хамгаалалтын хэлтэст бичгээр хүргүүлнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтан, тэдгээртэй адилтгах албан тушаалтан Төрийн ордны баруун хойд, зүүн хойд хаалгаар Төрийн ордонд нэвтрэх үнэмлэхээр нэвтэрнэ.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн болон эрх бүхий бусад албан тушаалтантай уулзах гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, гадаад улсын зочин, төлөөлөгч, иргэнийг Төрийн ёслолын газраас Хамгаалалтын хэлтэст урьдчилан бичгээр ирүүлсэн нэрсийн дагуу Төрийн ордны хойд талын гол хаалгаар шалган нэвтрүүлнэ.
Дараах албан тушаалтан албан болон хувийн хэргээр өөртэй нь уулзах албан тушаалтан, иргэний нэрийг албаны утсаар, эсхүл цахим хэлбэрээр урьдчилан Хамгаалалтын хэлтэст өгч Төрийн ордонд нэвтрүүлэх эрхтэй: Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Шадар сайдын зөвлөх, туслах; Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах; Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх, түүнээс дээш албан тушаалтан; Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт, түүнээс дээш албан тушаалтан; Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт, түүнээс дээш албан тушаалтан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга. Хүүхдийн баяр 6 дугаар сарын 01-ний өдөр болон бусад өдөрт хүүхдийг Төрийн ордонтой танилцуулж болон Төрийн ордонд зохион байгуулагдах арга хэмжээнд нэгдсэн байдлаар оролцуулж болно.
Төрийн ордонд байрладаг төрийн байгууллагын ажилтнууд өөрийн хүүхдийг ажлын цагаар албан өрөө, тасалгаандаа түр хугацаанд байлгаж болох бөгөөд хүүхдийн аюулгүй байдал болон Төрийн ордонд баримтлах дэг журмыг тухайн ажилтан хариуцна.
Төрийн ордонд нуруу, цээж ил гарсан, эсхүл гэрэлтдэг нимгэн хувцастай нэвтрэхийг хориглоно.
Зочин · 2 цагийн өмнө
SXN SEKSY AXN XUSLEER
Зочин · 2 цагийн өмнө
SHAALGYYLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
DYYDLGR SEXSEER TSENGI80955877
Зочин · 2 цагийн өмнө
TSAGR AX NART UILCHLD80955877
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN80955877BOOBN XXNO
Зочин · 2 цагийн өмнө
SADARLI80955877XUCHINDUULI