Монгол Улсын Засгийн газраас 2023 оны аравдугаар сарын 13-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлж, батлуулсан. Улмаар уг хууль энэ оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Гэвч УИХ-ын  гишүүн С.Одонтуяа, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын өмнөх парламентын эмэгтэй гишүүдээс өргөн мэдүүлж, батлуулсан уг хуулийн төсөлд эцэг эхчүүд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ орж болохгүй байх, хурдан морь унаач хүүхдээр нэг өдөрт хоёроос дээш морь унуулж уралдуулахгүй байх зэрэг заалтыг тусгасан гэх мэдээлэл цахим орчинд тараад буй. 

Тэгвэл энэ талаар УИХ-н гишүүн асан П.Анужин цахим хуудастаа тайлбар хийжээ. 

Хэзээ ч ярьж, санаачилж байгаагүй “дээлийн хээ”-ий хууль гэдгийг Зохион гаргаж, баахан гүтгэсэн шигээ одоо бас юу гаргаж ирээд солиороод унав даа.

Хүүхэд хамгааллын хуулийг МУЗГ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам боловсруулж өргөн барьсан байдаг юм! Юмаа судалж бич! гэжээ.