Хятадын бараан үүл Монголыг нөмөрч үер бууж эхэллээ. Урин дулааны улирал болж газар шороо, зам, барилгын ажил эхэлж байгаа энэ үед гадаадынхан тэр тусмаа маш олон Хятад манай улсад орж ирж байна.

Манай улсын хамаг л бизнесийг гадаадынхан эзэлдэг. Алтан дээр суусан гуйлгачин гэж манай Монголчуудыг хэлдэг нь оргүй биш бололтой.

Машин засварын газруудыг нь вьетнамчууд эзэлж, барилга, газар шороо, уул уурхайг нь хятадууд, зоогийн газруудыг нь хятад, солонгос зэрэг гадны улс эрхэлж байна. Зөвхөн бизнес, үйлдвэрлэлээ алдаад зогсохгүй охид эмэгтэйч үүдээ ч алдаж байгаа. Харийн хүнтэй хувь заяагаа холбовол дээдийн заяа мэтээр Монгол эмэгтэйчүүд боддог болжээ. Халхын сайхан эрчүүд минь яагаад ажил төрөлдөө ч, охид бүсгүйчүүддээ ч гологдож байна вэ.

Саяхан үзэг нэгт нэгэн нөхөр маань манай улсад хөл тавьж байгаа хятад ажилчдыг сурвалжлахаар төв вокзалыг зорижээ. Өмнөд хөршөөс ирж байгаа галт тэрэгнээс их олон хятадууд ирж, тэднийг монголчууд өөрсдөө тосож авах юм гэнэ.

Бүр вагон дүүрэн ч ирсэн байжээ. Олуулаа ирсэн Хятадуудын талаар монгол хэлмэрчээс лавлавал “Барилгад ажиллахаар ирсэн хууль ёсны зөвшөөрөлтэй иргэд” хэмээгээд илүү мэдээлэл өгөөгүй татгалзсан байна. Нэмэлт галт тэрэг 24 вагонтай, нэг бүр нь 36 суудалтай. Дунджаар бодвол дор хаяж 500 орчим хятад ажилчин өглөө бүр манай улсын нутаг дэвсгэрт хөл тавьдаг аж.

Вагоны үйлчлэгчдээс асуухад тэд өдөр бүр ирдэг гэсэн хариултыг өгсөн байх юм. Тэгэхээр манай улсад өглөө бүр зөвхөн галт тэргээр л гэхэд 500 орчим Хятад ажилчин орж ирдэг байна. Агаараар болон бусад тээврээр хэчнээн орж байгааг хэлэхийн аргагүй. Үүнийг чинь дагаад элдэв өвчин манай оронд орж ирж байгааг үгүйсгэхгүй. ДОХ нэмэгдлээ л гээд байдаг. Цөөхөн хүн амтай мөртлөө ДОХ-ын тохиолдол аль хэдийнэ 100 хол давчихсан.

Хятад цэцэрлэг, хятад сургуулиуд олноор бий болж, урд хөршийн хэлийг сурвал ирээдүйтэй гэсэн яриа эцэг эхчүүдийн дунд бий болж, тэд хүүхдээ хятадаар хүмүүжүүлж байна. Энэ байдлаар харахад үндэсний аюулгүй байдал алдагдаж, өнөөх тэртээ Манжийн дарлал руугаа эргээд очиж байгаа юм биш байгаа даа. Буцаад 220 жилийн өмнөх рүүгээ өөрийн мэдэлгүй хөл алдчихаж байна гэж үү.

Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэгчээр 100 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай Петрочайна компани л гэхэд монголын хөрсөн дээр ноёлж, Дорнодын тал нутгийг эзэлжээ. Тус компани ирэх зунаас зарим нэг талбайг ашиглалтад оруулбал 4000 хятад ажилчин оруулж ирэхээр төлөвлөсөн гэх. Монголд ирж байгаа Хятадууд зөвхөн ажил гэхээс гадна амьдрал ахуйгаа эндээс босгохоор ирдэг гэхэд хилсдэхгүй. Хэтэрхий олон хүнтэй хятад улс хүнээ даахгүй цөөхөн хүн амтай манай улс руу явуулж, Монгол хүний удамшил, цусыг булингартуулахаар төрийн бодлогоо явуулж байж ч мэдэх юм.

Бага багаар цусанд минь булингар оруулж, өөрийн үндэстнээ бий болгож байна. Өвөрмонголчуудыг тэр чигт нь хятаджуулж чадсан шигээ ар монголыг ч бага багаар мэрж хятад үндэстэн болгож байгаа юм биш үү. Ингээд бодохоор төрийн толгойд хятад цустай эрлийзүүд байгаа юм биш байгаа даа гэсэн айдас төрнө. Хэрвээ үгүйсэн бол энэ бүхнийг зогсоох бодлого баримаар даа. Төрийн бодлогоороо өмнөд хөршийн болон гадаадын иргэдэд хяналт тавьж ажилламаар. Гэтэл харин ч эсрэгээрээ визгүй болгож өөрийн нутаг дэвсгэртээ чөлөөтэй зорчуулж байгааг юу гэж ойлгох вэ. Монгол улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо нийт хүн амын гурван хувь, нэг улсын иргэдийн тоо нэг хувиас хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ гэж үздэг.

Гэтэл энэ жил Монголд нийт 30 мянган гадаадын иргэнийг ажиллуулахаар болжээ. Харин хятад улсаас ойролцоогоор 26 мянга гаруй ажиллах хүч оруулж ирэх гэнэ. Мөн Засгийн газрын квоттой 2000 гаруй иргэнийг Солонгос улсаас авч ирж ажиллуулахаар болсон гэсэн тоо баримтыг албаны хүн өгчээ. Өөрийн орны иргэд нь ажилгүй явж байхад гадаадын энэ олон хүнийг оруулж ирж ажиллуулах нь ямар ашиг байдаг байна. Тэр тусмаа урд хөршөөс 26 мянга гаруй ажиллах хүч ирнэ гэдэг нь дэндүү их тоо биш үү. Үүнийг чинь дагаад нийгэмд хэчнээн сөрөг зүйл гарах вэ.

Монгол Улсад амьдарч, ажиллаж буй хятадуудын тоо үндэсний аюулгүй байдалд аюултай нөхцөл байдалд хэдийнэ оржээ. Ажиллах хүч гэж зөвшөөрөлтэй ирж байгаа 26 мянган хятадаас гадна визний хугацаа хэтэрсэн, нэг ёсондоо “харласан” албан ёсны зөвшөөрөлгүй хэчнээн хятадууд манай улсад амьдарч байгаа болоо. Энэ бүхнийг хөндлөнгөөс харахад хятад бодлогыг дэмжээд байгаа мэт санагдах юм. Гудамжинд нэг алхаад л хятад хүн, нэг алхаад л хятад хоолны газрууд тааралдаж байна.

Удахгүй Монгол хүнээс олон хятад хүнтэй тааралдах аюул нүүрлэх нь ээ. Энэ олон хятадууд эцэг өвгөдийн маань бидэнд үлдээж өгсөн нутаг дэвсгэр дээр олз хайж, охид бүсгүйчүүдийг минь бузарлаж, эрлийз хурлийз өөрсдийн үрээ төрүүлж байна гэхээр үнэхээр аймшигтай байна. Монгол орон үндэсний аюулгүй байдал алдагдаж Монгол үндэстэн орших уу? Эс орших уу дээрээ тулаад байна. Түүхийн эх сурвалжаас харахад цагтаа маш хүчирхэг байсан манж гүрэн хятадад эзлэгдэж биш уусч алга болсныг эргэн санах хэрэгтэй болов уу.

Хятадууд манжуудыг ажил хийлгэхгүй та нар бол тэнгэр язгууртай гэж худал өргөмжилж, манжуудад зарцлагдаж байгаа нэрээр олноор очсоор уусгаж үгүй болгосон гэдэг. Үүнтэй нэгэн адил Монгол орныг ч бага багаар өөртөө уусгаж байна. Өвөрмонголчуудыг өөрийн нэгэн улсаа болгосон шиг манай улс ч хятадын дагуул улс болоход тун ойрхон болжээ.

Монголын газар шороон дээр хятадууд дураараа тарвалзаж байна. Монгол үндэстэн мөхөх дээрээ тулаад байна. Хятад, солонгос зэрэг гадныхнаар улсаа дүүргэж байгаа төрийн түшээдийн харалган бодлогын илрэлийг юу гэж ойлгох вэ.

Г.Халиун