УИХ-ын гишүүн асан, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, МАН-ын ахмад гишүүн Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэн Монгол Ардын Намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын даргаар томилогджээ.

Ж.Дамдинцэрэн нь Боловсролын Зээлийн Сангаас 16 мянган ам.долларын авч, Японы Токиогийн урлагийн их сургуульд суралцсан нэгэн.

Тэрбээр Нийслэлийн Засаг Дарга Су.Батболдын үед Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар томилогдон ажиллаж байсан билээ.