Мэргэжлийн боксын ертөнцөд нэрээ дуурсгаж буй Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийхээр болжээ.

Тэрбээр энэ онд гурван тулаан хийж, бүгдэд нь ялснаар мэргэжлийн боксд 11:0 үзүүлэлттэй болоод буй. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 24-нд Доминиканы боксчин Фрэнси Фортунатой тулалдаж, шүүгчийн саналаар ялснаар WBA холбооны Хойд Америкийн аварга болсон.

Тэгвэл аваргын бүсээ хамгаалах эхний тулаанаа ирэх оны нэгдүгээр сарын 25-ны Бямба гарагт "Аса Арена"-д хийхээр төлөвлөжээ.