Монголын морин спорт уяачдын холбооны Ерөнрийлөгчөөр Д.Дагвадорж сонгогдлоо. Гэвч цахим орчинд шүүмжлэл, хэл ам дагуулах сэдэв болж байна.

Түүний хувьд, бүтэх гэхээсээ илүү бүтэхгүй мэдээлэл олонтой. Сайнаар биш саараар бичигдэж ирсэн түүхтэй.

Нэгт, Хамгийн сүүлд гэхэд л “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй эрэн сурвалжлагдсан. Тодруулбал, тэд бусдаас хууль зүйн туслалцаа авсан ч хөлсөө өгөөгүй байна. Тиймээс нэхэмжлэгч нь шүүхэд хандсанаар Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нарт иргэний хэрэг үүсгэн, дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч дуудсан хугацаанд ирээгүй байна. Тиймээс шүүхээс тэднийг есдүгээр сарын 06-ны өдөр албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгаж, улмаар эрэн сурвалжлах тухай захирамж гаргасны дагуу эрэн хайсан байдаг.

Хоёрт, “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаад удаж буй. 2013-2017 оны хооронд 4.1 сая тонн нүүрс худалдаж, худалдан авах дөрвөн удаагийн гэрээг “Таван толгой” ХК-тай байгуулж үүнээс 1,823,965,62 тонн нүүрсийг худалдан авч Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33 тонннүүрсийг хулгайлж373 тээврийн хэрэгслээр 1,264 удаагийн давтамжтайгаар хууль бусаар экспортод гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаад удаж буй. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэгдэж байсан ч, нам гүм байна.

Гуравт, 2023 дөрөвдүгээр сард Д.Дагвадоржийн нүүрсний гэх хэрэг хүрээгээ тэлж, Улсын гарди Б.Гончигдамбатай холбогдсон. Улмаар Б.Гончигдамба гардийг шалгаж эхэлсэн бөгөөд АТГ-аас гэрт нь нэгжлэг хүртэл хийсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: www.eguur.mn