Багануур дүүрэгт байгуулсан 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц туршилтаар ажиллаж эхэллээ. Тус станц улсын комисс ажиллуулах хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд комисс ажилласны дараа ашиглалтад өгөх аж.

Товчхондоо уг станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлэх юм.