Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 10 сая төгрөгөөр байлна
2024/12/06
Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдаанд түрүүлсэн бөх 10, үзүүрлэсэн нь таван сая төгрөг гардах юм. Үүнээс гадна “Уран барилдааны тусгай шагнал”, “Зоригтон” шагналын эздийг тодруулах ажээ. “Зоригтон” шагналыг гурван даваанд өндөр цолтой учраа бөхөө өвдөг шороодуулсан бөхөд олгох бөгөөд гурван сая төгрөг гардана.
Энэхүү барилдааныг анх 1999 онд Ардчилсан хөдөлгөөний 10 жилийн ойгоор зохион байгуулсан бөгөөд тухайн үед дархан аварга А.Сүхбат заан цолтойдоо түрүүлж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ үзүүрлэж байжээ. А.Сүхбат аваргын хувьд гурван удаа түрүүлсэн юм. Тэгвэл улсын цолгүй бөх түрүүлсэн цор ганц тохиолдол нь 2012 оны барилдаан. Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойгоор улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү аймгийн арслан цолтойдоо түрүүлж, гарди Б.Гончигдамба начин цолтойдоо үзүүрлэсэн байдаг. Харин хамгийн сүүлийн хоёр барилдаанд буюу 2017, 2019 онд улсын заан Б.Бат-Өлзий дараалан түрүүлжээ.
Ардчилсан хувьсгалын барилдаан 2001, 2015, 2018, 2020-2023 онд өнжсөн юм. Сүүлд хоёр ч удаа зохион байгуулахаар товлосон ч жагсаалын улмаас цуцалж байв.
Зочин · 2024/12/07
XALYYTSTL80955877SHAALGD
Зочин · 2024/12/07
Улс тунхагласны баяраар шагналын санг нь улс даагаад түрүү бөхөд 10 сая төгрөгийн шагнал өгч байсан. Тэгэхэд энэ ардчилсан нэртэй хулгайчууд хэдэн хулхи нам нийлж төрд гарч улс орныг цөлмөж эхэлснээ тэмдэглэж бөх барилдуулаад арван сая төгрөгөөр шагнаж байхыг бодохход ардчилсан намын үхэж далд орсон хулгайчууд 2012-2-16 онуудад улсаас овоо хэдэн арван тэрбум төгрөг хулгайлсан байна л даа. Хүүрнүүдийг барьж устгаасай.
Зочин · 2024/12/06
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/12/06
ZYGASTSX MERGJLN SEXSY80955877
Зочин · 2024/12/06
ANUSDI80955877
Зочин · 2024/12/06
SEXSDI80955877