Лу.Гантөмөрийн хийх ёстой ажлыг Х.Баттулга хийж байна
3 цагийн өмнө
Лувсаннямын Гантөмөр УИХ-ын 2024 оны сонгуулиар намын жагсаалтаар нэр дэвшин, сонгогдож, улмаар Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд, Эдийн Засгийн Хөгжлийн Сайд болсноосоо хойш Ардчилсан Намын даргын үүрэгт ажлаа гүйцэтгэх нь эрс багасчээ.
Ардчилсан Намын Хэрэг Эрхлэх Газар ч эл хуль болж, өдөр тутмын үйл ажиллагаа нь туйлын идэвхгүй болсон байна. Хамгийн сүүлийн жишээ нь ардчиллын төлөөх намууд буюу МҮАН, МСДН, МоАН, МАСМН, МШАН нэгдэн, Ардчилсан Нам байгуулагдсаны 24 жилийн ой, Монголд Ардчилсан хөдөлгөөн үүссэний 35 жилийн ой болов.
12-р сарын 6-нд АН байгуулагдсаны ойгоор АН-ын даргын гэх бэлтгэсэн мэндчилгээ ямар ч телевиз, сайт, сониноор гарсангүй. Тэр бүү хэл ойд зориулсан хүчит бөхийн барилдааныг ч Лу.Гантөмөр очиж үзээгүй юм. Мөн Монголд Ардчилсан хөдөлгөөн үүссэний 35 жилий ой буюу анхны жагсаал болсон өдрийг АН-ын удирдлагууд бүр огт дурссан ч үгүй.
Эсрэгээрээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга эдгээр өдрүүдэд АН-ын дарга Лу.Гантөмөрийн хийх ёстой ажлыг хийж байлаа. АН байгуулагдсаны 24 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааныг Х.Баттулга Монгол бөхийн өргөөнд зорин очсон бөгөөд зарим санхүүжилтыг ч гаргасан гэх. Мөн Монголд Ардчилсан хөдөлгөөн үүссэний 35 жилий ой буюу анхны жагсаал болсон өдрийг гагцхүү Х.Баттулга даргатай Монголын Ардчилсан Холбооныхон л ач холбогдол өгөн, МоАХ-ы тугийг мандуулж, МоАХ-ы анхны удирдагч С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэж тэмдэглэсэн юм.
Товчхондоо бол Лу.Гантөмөрийн хийх ёстой ажлыг Х.Баттулга хийж байна
Н.Отгон
сонин.мн
Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh