Хотын дарга Х.Нямбаатар утааны нөхцөл байдал болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр, "Нийт агаарын бохирдлын 56 орчим хувийг гэр хорооллын яндан, 29 орчим хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл, 16 хувийг уурын зуухнаас гарч байгаа хортой бодис бүрдүүлж байна гэж 2022 онд Жайка олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар тогтоосон.

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ахлахаар болсон" гэв.

Тэрбээр “Яндангүй бүсийг зарлана. Тодруулбал, Бага тойруу орчим дахь Дөлгөөн нуур, 32, Гандан гэх зэргээр төвийн бүсийг хамруулна. Энэ бүсэд 20 мянган айл байх бөгөөд бүгд LPG буюу газаар халаалтаа шийдэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг энэ сар шинийн баяраас өмнө байгуулахаар ажиллаж байна. Барилгын ажил 3 сард эхэлж, 2025 оны 10 дугаар сар гэхэд 20 мянган айлыг LPG хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөсөн.

Нэмээд нефтийн дайвар бүтээгдэхүүн болох газын үйлдвэр байгуулах, ингээд 80 мянган айлыг уг шугам сүлжээнд холбох боломжтой дундын станцыг байгуулахаар гаднын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байна. Үйлдвэрийг 1 жилийн дотор барих боломжтой гэсэн урьдчилсан мэдээллийг өгч байгаа. Танай оронд хөрсөн дээр 30-40 хэм хүйтрэх тохиолдолд дамжуулах шугамыг хэрхэн дулаалж барих вэ гэдэг чухал байна гэдгийг хэлсэн.

LPG хэрэглээнд шилжихэд хамгийн гол хүндрэлтэй асуудал нь хэрэглэгчийн төлөх төлбөр. Аль нэг улсаас хараат болох, тэсэрч, дэлбэрэх эрсдэл бүхий систем угсрах, хэрэглэгч дааж давшгүй өр, төлбөрт унахаас урьдчилан сэргийлэх чухал” гэлээ.

"ПРИУС автомашинуудын дийлэнх нь НҮҮРСЭН ЯНДАНГАА сольсон учраас агаарт хортой бодис ялгаруулж байна. Жолооч нарт эхний удаа сануулж, дараагийн удаа ШУУД ЖУРАМЛАХ "албадлагын" арга хэмжээ авч эхэлсэн" гэлээ.

 "84 мянган айлын зуухыг шинэчлэх НЭН ШААРДЛАГАТАЙ. Сүүлийн үед гарсан угаарталтын дийлэнх нь чанарын шаардлага хангахгүй болсон зуухнаас шалтгаалсан гэх дүгнэлтийг Засгийн газарт танилцууллаа" гэв.

"Цагаан сараас өмнө 20 мянган айлыг LNG ГАЗ руу шилжүүлэх гэрээг байгуулна. Үргэлжлүүлээд 80 мянган айлд нефьтийн дайвар бүтээгдэхүүн нафтагийн С5, С6, С6 загварын газны шугамд холбоно" гэв.