П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй
2 цагийн өмнө
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг төрийн албан хаагчид докторын зэргийг цалингийн нэмэгдэх авахаар ашиглаж буйг эсэргүүцэж байр суурь илэрхийлэв.
Тэрбээр "Шүүгчдийн цалинг Улсын Дээд шүүхийн шүүгчдийн цалинтай уялдуулах гэж байна. Улсын Дээд шүүгчийн цалингийн хэмжээнд өөрчлөлт ороход бүх шүүгчийн цалин хөдлөх байдлаар хийчихсэн. Энэ тогтоолд үүнийг анхаарах хэрэгтэй.
Цаашдаа төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тодотгох асуудал дээр бүх шатанд байгаа хүмүүсийн докторын зэрэгт цалингийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй.
Докторын зэрэг тухайн албан тушаалд тавигдах шалгуур байж болно. Харин цалин хөлс нэмэгдүүлдэг шалгуур биш. Хүнийг сурсан, мэдсэн, төгссөн сургуулиар нь ялгадаг зүйлийг монгол төр уламжлалынхаа хувьд зөндөө тогтоож ирсэн.
Сүүлдээ боловсролынхоо чанарт өөрчлөлт оруулж, баахан хуурамч докторууд бий болсон. Төрийн албанд докторууд олон шүү. Үүнийг зөвхөн цалингийн 20 хувийн нэмэгдэл авахын тулд ашигладаг. Докторын нэмэгдлийг 20 хувиар тооцож олгодгийг эрс эсэргүүцэж байгаа" гэв.
Зочин · 1 цагийн өмнө
ANSDI80955877