Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ
2024/12/19
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл уг хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж эхэлсэн байна. Тэрбээр яриандаа "Согтуу машин барьж яваа өөрийг нь барьсан замын цагдаад бүх хөрөнгөө өгье" гэжээ.
Цагдаагийн байгууллагаас иргэн У.Мөнхбагана (реппер Roockie)-ийг олж тогтоон, Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж жолооны эрхээ хасуулсан хүн дахин тус зөрчлийг гаргавал эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар жолооны эрхийг нь 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр сая 700 мянгаас 14 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 6-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.
Зочин · 2024/12/19
JARGALTSI80955877
Зочин · 2024/12/19
nas bied hurcheed ene zolbin bandaachiin aachilj bgaag harhad aa ymar eh ethgees unaj ushuur iim humuujeltei boldog bna ⁉️ ymarch bolovsrolgui nas bid hurcheed bie zuv soeltoi avj chadahgui iim zolbing shorond buh nasaar bgahd buruudahgui torgoj umgruuh tolgoig ileh zuv u ⁉️
Зочин · 2024/12/19
SADARLI80955877
оо · 2024/12/19
царай зүсийн сэжигийж амьтан бээ
Зочин · 2024/12/19
BIOBN XXI80955877ÀNUSN