Д.Монголхүү: Засгийн газрыг огцруулах жагсаалыг “Эрх чөлөөний эвсэл”-ээс зохион байгуулж байгаа
уржигдар
Ирэх сарын 11-нд жагсаал зохион байгуулна гэсэн мэдээлэл гарсан. Харин уг жагсаалыг ямар учраас хэн зохион байгуулж байгаа талаар Д.Монголхүүгээс тодрууллаа.
-Та өөрийн цахим хаягтаа ирэх оны нэгдүгээр сарын 11-нд олон нийтийн жагсаал хийх тухай мэдээллийг оруулсан байсан. Уг жагсаалыг хэн, хаанаас зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Уг жагсаалыг Эрх чөлөө эвсэл буюу Э.Одбаяр нараас санаачлан зохион байгуулж байгаа. Миний хувьд жагсаал зохион байгуулж байгаа хүмүүсийн шаардлагыг зарчмын хувьд дэмжиж байгаа учраас хамтран оролцохоор болсон. Тэдний шаардлага бол тов тодорхой. Засгийн газрыг л огцор гэж байгаа. Ер нь энэ удаагийн Засгийн газрын огцрох үндэслэл гээд тоочвол тоймгүй их болчихлоо. Анх 2021 онд огцор гэж байхад л үндэслэл нь хангалттай болчихсон байсан. Түүнээс хойш улам л нэмэгдчихлээ. Үндэслэл бүрийг нь нэг бүрчлэн барьж аваад ярих юм бол бараг “Дуусашгүй яриа” болохоор байгаа.
-Их, бага хэмжээгээр жагсаж л байдаг. Таны хувьд ч өмнө нь олон жагсаж байсан. Ер нь бид яагаад жагсах ёстой юм бэ?
-Ковидын үед биднийг гэрээсээ гарах эрхгүй болгочихсон байсан шүү дээ. Гэтэл эрх баригчид өөрсдөө дураараа сэлгүүцэж, халдвартай бүс рүү хүртэл нэвтэрч байлаа
Хүний суурь эрх чинь хоолоо олж идэх. Гэтэл үүнийг нь зөрчөөд эмнэлэг, дэлгүүр орохоос бусдаар гаргахгүй, цагдаа зогсчихсон байсан. Үүнийг өнөөдөр хүн бүр санаж байгаа байх. Тэр үед би талбай руу гарсан. Зорилго маань ч биелсэн. Засгийн газар ковидтой тэмцэж байсан уу гэвэл үгүй. Харин ч улс төрийн болон санхүүгийн ашиг хонжоо олох хэрэгсэл болгон ашиглаж байсан. Үүнийг нь мэдэж байсан учраас би талбай руу гарч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байлаа. Зорилго маань үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх суурь эрхээ эдлэх л байсан. Түүнээс хойш өнөөдөр талбай руу хүссэн хэн бүхэн гарч байна. Ямар ч байсан иргэд гараад жагсаж байх ёстой. Болохгүй байгаа асуудлаа ярьж, эрх ашгаа хамгаалж байх ёстой.
-Жагсаалууд тэр бүр үр дүнд хүрэхгүй болохоор иргэд маань сүүлдээ итгэл алдраад байх шиг санагдах юм. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Жагсаалууд үр дүнгүй болж байна. Иргэдийн итгэл алдарч байна гэдэг бол цэвэр улс төрийн технологи юм билээ. Би чинь улс төрийн магистраар сураад саяхан төгссөн. Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уугаад, хүн төрөлхтний үүх түүхийг нь харж байхад тэр чигээрээ технологи байдаг юм байна. Иргэд асуудлаа хөндөөд яг органикаараа жагсахад тэрний үнэ цэнэ нийгэмд тархана. Гэтэл үүнийг нь яаж үнэгүйдүүлэх вэ гэдэг аргачлал байдаг. Яг ижил загварын жагсаал буюу иргэд жагсаж байгаа юм шиг гаргаж ирдэг. Цөөн хэдэн хүн Засгийн газартай тохироод, хувийнхаа асуудлыг шийдэж өгдөг. Харин хувийн асуудлаа шийдүүлсэн баримтаа нийтэд дэлгэдэг. Тэгэхээр олон нийт нөгөө жагсаал зохион байгуулсан хүмүүс чинь ингэчихсэн байна гэдэг. Үүнийгээ маш олон давтамжтайгаар хийдэг. Ингээд байхаар иргэдийн идэвх унаж эхэлдэг юм билээ. Энэ байдал нь эргээд эсэргүүцэх хүчийг байхгүй болгодог.
-Удахгүй хийх жагсаалаа эдгээр технологиудаас хэрхэн хамгаалах вэ?
-Биднийг хуулиар хүчирхийлж үзүүлсэн. Гэмт хэрэгтнүүдээр дарамтлуулахаас эхлээд олон зүйлээр биднийг мохоох гэж оролдсоор ирсэн. Гэвч бид тэр бүрд нь нийгэмд гоншигнодоггүй байсан. Учир нь нийгмийнхээ урам зоригийг унагаж, айдаст оруулчихгүй юмсан гэсэн л бодолтой байж ирсэн. Энэ хэрээрээ ч элдэв технологиудаас өөрсдийн жагсаалаа хамгаалсаар ирсэн гэж боддог.
-Зохион байгуулж байгаа жагсаалд хүмүүс хэрхэн оролцох вэ?
-Монголчууд маань идэвхтэй оролцоно гэж бодож байна. Угаасаа нийгэм маань үнэхээр тэсрэхэд бэлэн болоод эцэстээ тулчихаад байна шүү дээ.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Зочин · уржигдар
hovdiin urainhai zahchin bayduud narsnii hulgaich guilagchin
АРД · уржигдар
Хар хэрээ нисдэг онгоцны жолооны ард суучихсан байдаг бүх товчнуурыг дарж, мушгих бүх зүйлийг мушгаж, чангаах бүх зүйлийг нь чангааж байтал туулай харчихаад -Хэрээ та юу хийж байгаа юм бэ гэтэл? Хэрээ: -Би далчигнаж байна. Туулай:- Тэгвэл би бас далчигнаж болох гэж? Хэрээ: -Болно болно гэж. Тэгээд тэр хоёр хамт даа онгоцыг дураараа жолоодох болов. Удалгүй онгоц жолоодлогоо алдаж доошоо унаж эхлэв. Хэрээ онгоцноос үсэрч нисэхэд, туулай: -Хэрээ ахаа би яах юм бэ? Харин хар хэрээ хариуд нь: -Нисэж чадахгүй юм бол юунд далчигнасан юм ...
Зочин · уржигдар
UILCHLGE XANGD80955877
Ганаа · уржигдар
Хужаа царайт
Зочин · уржигдар
DYRN ODOON80955877
Монгол · уржигдар
Сайхан нэрээ гутааж ажил хийдэггүй, жагсаж шантаажилж амьдардаг хүн шиг л байх юм ажил хийгээч дээ
Зочин · уржигдар
за энэ нэг сармагчин царайтай юм бас юу вэ
Зочин · уржигдар
XALYYXN SEKSDI80955877
Зочин · уржигдар
VANAGLMR TAASHAALG80955877
Зочин · уржигдар
DYYDLGR80955877SEXSY MEDREMJ OGN
Зочин · уржигдар
ZYGAATSX SEKSDX TSAGN80955877
Зочин · уржигдар
ANUSN80955877VAWALDI