Агаарын чанарын индекс хамгийн дээд түвшнийг заахдаа 500-аас их л гэж харагдана. Тоогоор харагдахгүй
уржигдар
Улаанбаатар хотын Агаарын чанарын үзүүлэлтүүдийг хэрхэн хэмждэг талаар Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-аас өнөөдөр мэдээлэл хийв.
Энэ үеэр Байгаль орчин, хэмжилзүйн төв лабораторийн Хэлтсийн дарга Б.Бархасрагчаа дараах мэдээллийг өглөө.
Улаанбаатар хотод нийтдээ агаарын чанарыг хянах 19 станц бүрэн автомат хэмжилтээр мэдээллийг цуглуулж ажилладаг аж.
Агаарын чанарыг ямар аргачлалаар үнэлж байгаа вэ?
- Агаарын чанарын стандарт- Үе шаттайгаар шинэчлэгддэг, улс орны бодлогын чанартай баримт бичиг. Манай улсад агаарын чанарын MNS45852016 стандарт мөрдөгдөж байгаа.
- Агаарын чанарын индекс- Манай улс агаарын чанарын индексийг 2018 онд шинэчилж Америк, Хятадын аргачлалыг жишиг болгон ашигласан. Агаарын чанарын мэдээллийг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр илэрхийлдэг. Бага болон их бохирдлыг өнгөөр илэрхийлж байна.
Зарим бохирдуулагч бодисыг урт хугацаанд хэмжиж байж стандарттайгаа харьцуулах боломжтой болдог аж. Гэхдээ Улаанбаатар хотын онцлогоос шалтгаалж сүүлийн гурван цагийн дунджаар мэдээлж байгаа юм байна.
Сүүлийн үед цахилгааны хязгаарлалт хийгдэж байгаатай холбоотой хэмжилт хийж буй автомат багажуудын тасралт их байгаа ба ногоон зааж байгаа тохиолдолд багаж эвдэрсэн байх эрсдэлтэй. Эвдрэлийг байнга засан ажилладаг гэв. Бодлогын түвшинд энэ мэдээллүүд бүгд очиж байгаа. Бид бол мэдээлэх үүргээ л хэрэгжүүлээд явж байна гэдгийг тэрбээр онцлов.
Түүнчлэн стандартаараа хамгийн их бохирдол 500-аас их л гэж харагдах ба 500-аас их болсон тохиолдолд тоогоор харагдахгүй юм байна. 500-аас дээш бол маш аюултай түвшинд хүрсэн байна гэсэн үг аж. Хэмжилт хийх багажийн тоо олон улсад заасан стандарт байхгүй бөгөөд Улаанбаатараас том хот болох Бээжин хот агаарын чанар хэмжих 27 станцтай байхад БНСУ 800 станцтай байх жишээтэй харилцан адилгүй байдаг байна.
Өнгөрсөн жилийнхтэй харьцуулсан графикийг долоо хоног болгон гаргаж байгаа бөгөөд агаарын бохирдол өнгөрсөн жилийнхээс өсөлттэй байгаа аж.
Зочин · уржигдар
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · уржигдар
ANUSN8095577UILCHLI EZEMDUULI