“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна
15 цагийн өмнө
"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны 500 өрх, 4000-5000 иргэнийг байранд оруулалгүй долоо дахь жилдээ хохироож байгаа талаар мэдээллээ
Нисэх цагаан хаалгаа хотхоны захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбооны гүйцэтгэх захирал Ц.Төгсжаргал “Бид 2018 оны дөрөвдүгээр сараас Хан-Уул дүүргэгт Бүрэн-Өргөө компанийн хэрэгжүүлж буй төсөл болох “Цагаан хаалгаа” хотхонд ихэнх захиалагчид төлбөрөө 100 хувь төлсөн. Гэвч байр гэрээд заасан хугацаанд ашиглалтад ороогүй. Бид түрээсээс түрээсийн хооронд эсвэл айлын хашаанд гурваас таван жил амьдарч байна. Бүрэн-Өргөө ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар 2023 оны тавдугаар сард захиалагчидад болон УИХ-ын нэр бүхий гишүүн, байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр “энэхүү төслөө санхүүгийн чадамжгүй байгаа учраас цаашид явуулах боломжгүй” гэдгээ хэлсэн. Бид тэмцсээр байгаад 2023 оны есдүгээр сард ажлын хэсэг болон дүүргийн төлөөлөлгч, хуулийн зөвлөхийн тусламжтайгаар Бүрэн-Өргөө ХХК-ийн гүйцэтгэх захиралыг захиалагчийн төлөөлөгч н.Бямбасүрэн гэх хүнээр томилуулан 40-50 хувийн гүйцэтгэлтэй, олон жил царцсан барилгаа захиалагчид хамтран барьж байсан. Гэтэл энэ оны арваннэгдүгээр сард Д.Зоригтбаатар захилагчдийн төлөөлөл Бямбасүрэн гэх хүнийг ажлаас халж өөрөө гүйцэтгэх захирал болсон. Ингэснээр бидний 20 сарын хүч хөдөлмөр үгүй болсон. Захиалагчдаас төвлөрүүлсэн хөрөнгөөр бид 50 хувьтай байсан барилгыг 80 хувьд хүргээд явж байсан. Мөн эзэнтэй байрыг давхардуулж зарсан тохиолдол ч бий” гэсэн юм.
“Нисэх цагаан хаалга” захиалагчдын ТББ-ийн тэргүүн В.Хоролмаа “Б блок гэхэд тог цахилгаан, ус, дулааны хангамж байхгүй. 2018 оноос хойш барилгыг барьж байгаа ч одоо хангалттай биш. Сүүлдээ 50 хувь гүйцэтгэлтэй байсан барилгыг иргэд өөрсдөө хамжиж барилгын ажлыг 85 хувьтай болгосон гэв. "Гурван ахмад настан маань байраа хүлээсээр бурхан болсон. Үүний цаана гэр бүл салалт болж, хүүхэд өнчирч, түрээсийн байранд мөнгөө зарсаар ядуурч, зарим нь амиа алдаж байна. Цаашид ч иргэд хохирсоор байх болно" гэв.
Нисэх цагаан хаалгаа хотхоны захиалагчдын эрх ашгийг хамгаалах холбооны зөвлөх Б.Жагар: “Улсаас үүнийг анхааралдаа авч хохирлыг барагдуулж, орон сууцыг ашиглалтад оруулахыг шаардлаа. Мөн удаашралтай байгаа аливаа орон сууцны барилга нь улс төрийн нөлөөнд орсон байх магадлалтай байдгийг дурдлаа. Тодруулбал сонгуулийн нэрээр барилга барих чадамжгүй "цүнх баригч" компаниудад тусгай зөвшөөрөл олгож, улс төрийн хамгаалалтад зохион байгуулалттай хийдэг. Тиймээс үүнийг олон эзэн холбогдогчтой залилангийн хэрэг гэж тодорхойлж болохоор байна. Барилгыг дуусгахад 15 хувийн гүйцэтгэл үлдсэн тул төрөөс үүнд анхаарахыг хүсэж байна” гэлээ.
Зочин · 6 цагийн өмнө
80955877MASSAJLI
Зочин · 6 цагийн өмнө
XALYTN SHAALGI80854877
Зочин · 9 цагийн өмнө
ZYGAATSI80955877
Зочин · 9 цагийн өмнө
SEXSDI80955877