Хичээл хийхгүй, үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар сурагчийнхаа биед нь халджээ
14 цагийн өмнө
Цахим орчинд бага ангийн багш сурагчдаа гар хүрч буй бичлэг тарж олон хүний бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Энэхүү бичлэгийн тайлбарт тус үйл явдал Архангай аймгийн нэгэн төвийн Ерөнхий боловсролын сургуулийн ангид болсон үйл явдал хэмээн бичсэн байсан.
Энэ талаар ЦЕГ-н хэвлэл мэдээллийн төвөөс, Цагдаагийн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 00 цаг 10 минутад иргэн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш М нь ангийн хүүхдээ зодсон байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан.
Шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар биед нь халдсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Зочин · 4 цагийн өмнө
XUSNG XN80955877SEKSYGR
Зочин · 7 цагийн өмнө
SHAALGYYLI80955877XALYYTSMR
Зочин · 8 цагийн өмнө
ANUSM80955877