"Хар Тас” хамтлаг болон дэлхийн алдарт “Snap! ” хамтлагийн гишүүн Turbo B нарын хамтарсан тоглолтын талаар хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр "Хар тас" хамтлагийн ахлагч Марка: "Маргааш буюу 12-р сарын 28-нд манай хамтлагийн түүхт 33 жилийн ойн баярын тоглолт болох гэж байна. Энэ тоглолтыг би 30 гаруй жил мөрөөдөж явсан. Домогт “Snap! ”-ыг урин авчирсандаа баяртай байна. Мөрөөдөл биелдэг юм гэдэг чинь үнэн юм байна. Одоо нэг ширээн дээр цуг сууж байна, маргааш нэг тайзан дээр цуг тоглоно. Миний мөрөөдөл биелж байна. Тоглолт маань 3-4 цаг үргэлжилнэ." гэсэн бол “Snap! ” хамтлагийн гишүүн Turbo B: "Маргааш хэр их хүн ирэх, ямар уур амьсгалтай байхыг харж байгаад хэдэн дуу, ямар ямар дуу дуулахаа шийдье. Онгоцонд явахдаа Монголын хип хопыг судаллаа. Хэлийг нь ойлгохгүй ч хэмнэлийг нь мэдэрлээ" гэсэн юм.

Уг тоглолт 12-р сарын 28-нд "Asa arena" буюу хуучнаар Улсын циркт болох ажээ.