Хотын дарга Х.Нямбаатарын энэ жилийн мэндчилгээ нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тэрбээр Улаанбаатар хотын асуудлаар хиймэл оюун ухаантай ярилцлага хийж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулах хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Гэтэл түүний ярилцсан хиймэл оюун ухаан гэх нь болхи, зураг дүрслэл муу, мэргэжлийн найруулгагүйн дээр Хотын дарга төр төмбөгөр, ёс ёмбогор гэх стандартыг зөрчиж, бусадтай буу халж  буй мэтээр мэндчилгээ дэвшүүлсэн нь ийнхүү олон нийтийн шүүмлжлэлийг дагуулахад хүргэжээ