Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот  багийн “Шар тээг” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн зүгт 55 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ суудлын автомашин онхолдож 1 хүн дарагдаж нас барсан байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 07-ны өдрийн 21:53 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн  алба хаагчдыг очиход Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Г-гийн "Премио" загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож жолооч Г /41 настай, эрэгтэй/ автомашиндаа даруулан нас барсан байсныг 23:53 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.