Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тухай шүүхийн тайлбар
23 цагийн өмнө
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн Прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.6 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасныг удирдлага болгон сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 12 цаг 10 минутанд хүлээн авч 2025 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 9 цагт хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар мөрдөгч саналаа, өмгөөлөгч хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлснийг Нийслэлийн прокурор хүлээн авч үндэслэлтэй гэж үзэн хуульд заасан журмын дагуу шүүхэд саналаа ирүүлсэн байна.
Шүүх Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай санал, мөрдөгчийн санал, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын гаргасан хүсэлт, тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудтай танилцаад Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүхэд ирүүлсэн санал, мөрдөгчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжуудийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Тойм бичсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзод
Зочин · 37 минутын өмнө
ямар түргэн шиыдээ вэ усанд орж байгаад шийдвэрээ гаргасан гэж үнэн үү шүүгч нар одоо арай ч ийм болж болохгүй л байх шүү бүх насаарай гэхээр л ингээд байгаа юм биш үү 5 жил дутам шалгалт өгүүлж дэвшүүлээч дээ
Зочин · 2 цагийн өмнө
36DSH ERD80955877
Зочин · 3 цагийн өмнө
hovdiinhon hun bish shuu
зочин · 3 цагийн өмнө
Шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тайлбар, үндэслэлээ огт дурдаагүй байна шдээ ...
Зочин · 13 цагийн өмнө
DYGRA ZARI80955877
Бат · 19 цагийн өмнө
Ард түмэн парламентаа 2 тахимтай эсвэл хүчтэй ёрөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол төрөөс төрсөн тэр бумтаны цуваа тасрахгүйнээ ард түмэн минь ухаарч шаардаач
Зочин · 21 цагийн өмнө
UILCHLD XALYYXN80955877BOOBN XXNO
Зочин · 23 цагийн өмнө
TANILTSD80955877SEKSDD
Зочин · 23 цагийн өмнө
BOOBN XXI80955877TSAGN SEKSDX
Зочин · 23 цагийн өмнө
ANUSN80955877