Л.Оюун-Эрдэнийн эсрэг тэмцлийг санхүүжүүлж буй гэх Р.Чингис гэж хэн бэ?
14 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шуурхай штабын гишүүд өчигдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллах үеэрээ Ц.Элбэгдорж, П.Цагаан нартай холбоотой шүүхийн шийдвэр гарсан талаар сэтгүүлчийн асуултанд хариулсан юм. Ингэхдээ: "Засгийн Газрын эсрэг бүх жагсаалыг П.Цагаан болон түүний хүү, мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа." гэсэн билээ.
Тиймдээ ч ЦЕГ-ын дарга асан Р.Чингисийг Дотоодын цэргийн командлагчийн албанаас чөлөөлөөд буй билээ. Тэгвэл Р.Чингис гэж хэн бэ?
Рэнцэндоржийн Чингис нь
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Улаанбаатар хот
Нийгмийн гарал: Сэхээтэн
Боловсрол: Дээд, Хууль зүйн ухааны магистр
Мэргэжил: Хуульч, эрх зүйч
Цол, зэрэг: Бригадын генерал
Боловсрол:
1985-1989 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг эрх зүйч;
2001-2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
2007 онд АНУ-ын Ази номхон далайн бүсийн аюулгүй байдлын сургалтын төвд “Мөнгө угаах терроризмтэй тэмцэх сургалт”;
2009 онд Канад улсын Цагдаагийн коллежид “Санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах сургалт”;
2010 онд Япон улсын Оюуны өмчийн газарт “Оюуны өмчийн гэмт хэрэгтэй тэмцэх сургалт”;
2011 онд Австрали улсад Ази номхон далайн бүсийн Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх сургалт”;
2015 онд АНУ-ын Ази номхон далайн бүсийн аюулгүй байдлын сургалтын төвд “Аюулгүй байдлын үндэстэн дамнасан хамтын ажиллагааны стратегийн сургалт”;
2015, 2016 онд Хууль сахиулахын Их сургуульд “Удирдах ажилтны стратегийн сургалт”-д хамрагдсан.
Ажлын туршлага:
1984-1985 онд Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын 0230 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч,
1989-1990 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газарт гэрээт төлөөлөгч,
1990-1992 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Өмчийн хэлтэст төлөөлөгч,
1992-2001 онд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэс, Банкны өр барагдуулах албаны Цагдаагийн гэрээт хэсэг, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч,
2004-2007 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Авилгалтай тэмцэх тасгийн дарга,
2007-2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга,
2012 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга,
2012-2014 онд Хууль сахиулахын Их сургуулийн захирал,
2014-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга,
2021 онд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч даргаар тус тус ажиллаж байгаад
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар Дотоодын цэргийн штабын даргаар томилогджээ. Түүнийг өнөөдөр чөлөөлсөн гэх мэдээлэл байна.
Харин түүний дүү Р.Саруул нь МАН-ын Хууль Зүйн Газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм. Рэнцэндоржийн Чингисийг "М-Си-Эс" групптэй ихээхэн холбоотой гэх батлагдаагүй мэдээлэл байдаг юм.
Н.Отгончимэг
сонин.мн
Зочин · 58 минутын өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 1 цагийн өмнө
SAWN80955877
өөө · 11 цагийн өмнө
Энэ МАНын залуу Учралын баруун гар юм биш үү. Учрал Оюунэрдэнэ хоёрын зодоон явагдаад байгаа бололтой.
Зочин · 13 цагийн өмнө
DYYDLGR80955877ANUSN
Зочин · 14 цагийн өмнө
SEXSTGR80955877