О.Алтангэрэл: Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн итгэлцүүр баталсан шийдвэрийг хүчингүй болголоо
7 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр /2025.01.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр " Нэр бүхий иргэд байгууллагаас жолоочийн даатгалын хураамжтай холбоотой гомдол ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүр шаардлага хангаагүй гэж үзсэн.
Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлэх ёстой материал дотор нөлөөллийн мэдүүлгийг бодит байдал дээр нийцэхгүйгээр ирүүлсэн байна. Бид шалгаж үзсэн. Энэхүү итгэлцүүрээс болж жолоочийн хариуцлагын даатгалын хэмжээ 700 мянган төгрөг хүртэл эрс нэмэгдэж байна.
Гэхдээ анхаарууштай зүйл нь Үндсэн хуульд заасан хүнийг нас хүйс, хөрөнгө чинээ, нийгмийн гарлаар ялгаварлахгүй гэх үндсэн зарчмыг зөрчсөн байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл 18-25 насны иргэд нэг өөр тарифаар, 61-ээс дээш насны иргэд дахин өөр тарифаар даатгалд хамрагдаж байгаа нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Тийм учраас нэгдүгээр сарын 9-нд шийдвэр гаргаж, хэрэгжих боломжгүй болголоо.
Түүнчлэн уг шийдвэрийг улсын бүртгэлийн нэгдсэн сангаас хаслаа. Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хорооны жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүрийг баталсан шийдвэр хэрэгжих боломжгүй боллоо. Учир нь захиргааны хэм хэмжээний акт Хууль зүй, дотоод хэргийн яамны нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж байж хэрэгждэг. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо үүнтэй холбоотой материалуудаа дахин хянаж, хуульд нийцүүл гэдэг байдлаар буцаасан.
Одоо олон нийтийн бухимдаад байгаа энэ даатгалын харилцаа хууль зүйн хувьд боломжгүй болсон. Нэгэнт шийдвэр гарсан тул иргэд даатгалын компаниудаас мөнгөө буцааж нэхэмжлэх боломжтой. Даатгалын компаниуд мөнгийг нь буцаан өгөх үүрэгтэй" гэв.
Зочин · 7 минутын өмнө
ANUSN80955877
зочин · 2 цагийн өмнө
даатгалын компанууд улс төрчидых бүр цагаандаа гарсан хулгайч нар юм даа даатгал сайн дураараа хийх естой цагдаад даатгал төлөх төлөхгүй байх ямөрч хамааралгүй хуулиараа торгодогоо болих хэрэгтэй энэ бол даатгалыхний ажил гэмт хэрэгтэйгээ тэмц
Зочин · 3 цагийн өмнө
DYYDLGR80955877