Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийн үед иргэн С, Үнэн ба зөв намын үүсгэн байгуулагч О нар хэлэлцүүлэгт оролцож байсан иргэн Д-тэй маргалдсан байна.

Ийнхүү иргэн С-ыг танхимаас гаргаж, хэлэлцүүлгийг дуусгажээ. Дээрх зөрчлийн шинжтэй үйлдлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс материалжуулан шалгаж байна.