Цагдаагийн байгууллагад 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-ныг шилжих шөнө 05 цагийн орчимд "Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Улсын драмын эрдмийн театрын өрөөнд хүн хутгалуулчихлаа" гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Э нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж иргэн Р-г хутгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэгт холбогдогчийг яллагдагчаар татан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.