Цонх угааж байгаад өндрөөс унасан дуудлага мэдээллийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлэг хүргэлээ. 

Энэ оны нэгдүгээр сарын 6-ны 14:00 цагийн орчимд "Өндрөөс хүн унасан байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. 

Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 25 настай эрэгтэй гурван давхрын цонхыг гаднаас нь угааж байгаад бэхэлгээний оосор тасарч унаж бэртсэн байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрэхгүй байхыг хөдөлмөрийн аюулгүй байдал гэж заасан байдаг.

Гэвч иргэд, ААН хууль дүрэм зөрчиж, эрүүл мэндээрээ хохирох амь нас эрсдэх тохиолдол цөөнгүй байна. 

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаснаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойг Цагдаагийн ахлах дэслэгч Б.Уранцацрал сэрэмжлүүлэв. 

ВИДЕО: