Цахим орчинд сүүлийн хэдэн өдрүүдэд Монгол Улсыг гадаадын улсад төлөөлөгч консулын томилгоо ихээхэн анхаарал татаад буй. Үүний нэг бол Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр нарын томилгоо юм. 

Энэ талаар Гадаад хэргийн сайд С.Батцэцэг хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд дараах томилгооны талаар тайлбар хийхдээ. 

С.Эрдэнийн хувьд намын даргаар ажиллаж байсан, орос хэлтэй. Ардчилсан намаас санал болгосон. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилох боломжгүй учраас дэд консулаар тавьж байгаа. Консулын газар нь түлхүү иргэдтэй ажилладаг. Чикаго хотод харьцангуй олон монголчууд ажиллаж, амьдардаг хот. Тэгэхээр иргэдтэй харилцах харилцааг нь бодож энэ хотод дэд консулаар томилсон. МАН-аас санал болгосон Д.Одбаярыг Хонг Конг дахь консулын газрын тэргүүнээр санал болгосон. Орос, англи хэлтэй, Хонг Конг хотод сурч байсан. Д.Одбаяр даргыг томилоход татгалзах зүйлгүй гэдгээ БНХАУ-ын талаас илэрхийлсэн" гэлээ.