М.Анхцэцэг 2025 оны УАШТ-д түрүүллээ
14 цагийн өмнө
Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд зохиогдож буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн +81 кг-ын медальтнууд тодорлоо.
Энэ жинд Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Анхцэцэг түрүүлжээ. Түүний хувьд түлхэлттэй эхний өргөлтөө амжилттай гүйцэтгэсний дараа алтан медаль авах нь тодорхой болсон тул сүүлийн хоёр өргөлтөө гүйцэтгээгүй юм.
Гавьяат тамирчин М.Анхцэцэг энэ үеэр “Миний хувьд олон улсын тэмцээнд дахиж оролцохгүй. Харин дотооддоо зохиoгдох тэмцээнд хааяа оролцоод явна гэж бодож байна. Учир нь олон жил бэлтгэл хийсэн тамирчин хүн спортоосоо гэнэт хөндийрч болдоггүй. Тиймээс бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж, дүү нараа амжилтад хүрэхэд туслахыг хүсэж байна” хэмээсэн юм.