Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг шавиа зодсон үйлдлийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ
13 цагийн өмнө
Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг хувийн шалтгаанаар "Guru dojo"-гийн туслах дасгалжуулагч Ц.Х-н биед халдсан талаарх бичлэг олон нийтэд ил болгосон.
Тухайн бичлэгт нэгэн танхимд гадуур хувцастай хүмүүс маргалдан нэгнийхээ биед халдаж байгаа нь гарах бөгөөд удалгүй тухайн хүмүүс коридорт маргалдан, нэг эмэгтэй өөр нэгэн эмэгтэйн нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохиж буй нь гардаг юм.
Тэгвэл уг асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь энэ сарын 10-ны өдөр Бөхийн өргөөнд байхдаа "Guru dojo"-гийн туслах дасгалжуулагч Ц.Х-ийн биед халдсан байна.
Тэд хувийн таарамжгүй харилцаатай байсан бөгөөд Т.Энхцэцэг шүүгч "Шаардлага биелүүлээгүй" гэх шалтгаанаар Ц.Х-гийн биед халдсан аж.
Зодуулсан Ц.Х гэх эмэгтэй тархиндаа цус харваж, ГССҮТ-ийн Гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хохирогч Ц.Х нь өмнө нь жүдо бөхийн тамирчин, дасгалжуулагч байсан бөгөөд Т.Энхцэцэгийн шавь байсан аж.
Хохирогч Ц.Х-гийн эрэгтэй дүү Ц.Э өөрийн цахим хуудсандаа энэ талаар "Монголын жүдо бөхийн холбоо Т.Энхцэцэг гэх хүндээ хариуцлага тооц. Хэрээс хэтэрсэн, ёс зүйгүй үйлдэл гаргаж шатнаас түлхэж унагаагаад, араас нь ирж зодож, хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан. Одоо эгч минь тархины харвалттай эмнэлэгт эмчилгээнд маш хүнд байна. Тамирчин хүний ёс зүй гэж юу ч алга" хэмээн нийтэлсэн байна.
Зочин · 3 цагийн өмнө
Зочин · 4 цагийн өмнө
gain taarj uhvel yanaa ⁉️
шавиа geheer zodoj boldog genee
Зочин · 8 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh