CU сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байхдаа тус газрын ажилтнууд руу халдахыг завдсан этгээдийг хуулийн байгууллагаас саатуулан холбогдох шалгалтын ажлыг эхлүүлжээ. Энэ талаар ЦЕГ-н хэвлэл мэдээллийн төвөөс дараах тодруулгыг өгчээ. 

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 14-ний 00:09 цагийн орчим “Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, кино үйлдвэрийн автобусны буудлын хажуугийн сүлжээ дэлгүүр дотор согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, нэр бүхий иргэний танхайрах болон бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх зэрэг үйлдлүүдэд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.