ИЛ ЗАХИДАЛ: Нотлох баримтыг үл тоож, ажлаа хийхгүй байгаа цагдаагийн албан хаагчид хариуцлага тооцож өгнө үү ЕРӨНХИЙ САЙД АА
4 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа
ИЛ ЗАХИДАЛ ИЛГЭЭХ нь 2025*01*15
Өнгөрсөн амралтын өдрүүдэд жанжин Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийж “Засгийн газар огцор” гэсэн уриа лоозон барьж шаардлага тавьсан цаад утга учир нь юунд байв аа.
Жагсаалыг мөнгөөр зохион байгуулсан, санхүүжүүлсэн хүний талаар Ерөнхий сайд сэтгүүлчдэд тодорхой нэр, албан тушаалыг хэлсэн. Тухайн мэдээллийг телевизийн олон сувгаар ч цацлаа. Таны хийсэн мэдэгдэл үнэн бол Дотоодын цэргийн командлагч улс орны аюулгүй байдлыг хангах үүргээ умартаж буй нь аюул юм. Энэ хариуцлагагүй үйлдэл ганц хүнд байгаа юм биш гэдгийг онцолж нэг баримтыг таны анхааралд хандуулъя.
Сүхбаатарын дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн мөрдөгч Б.Хатансайхан гэгч этгээд өөрт нь хуваарилагдсан өргөдөл гомдлыг шалгахгүй, иргэн хүний эрхийг ашиг сонирхлыг хамгаалахгүй уландаа гишгэж, даргынхаа даалгавар үүргийг үл биелүүлж, өргөсөн тангаргаасаа няцаж байгааг зүгээр хараад сууж байх зүрх сэтгэл надад алга байна.
Би юун тухай яриад байна вэ? Гэхээр 2024 оны 5-р сард иргэн миний бие цагдаагийн газар гомдол гаргасан юм. Ямар гомдол вэ гэвэл улсын байгууллагын албан тушаалтан шүүхэд нотлох баримт, мэдээллийг гаргаж өгөхгүй нуун дарж, хэргийн үнэн зөвийг олоход саад учруулж байгааг шалгаж өгөхийг хүссэн юм.
Ийм тодорхой хэргийг хуулиараа 5 хоногийн дотор мөрлөгч шалгах ёстой ч, 5 сар юу ч хийлгүй, сүүлдээ миний өгсөн нотлох баримтыг “өөрөө цуглуулсан” гэж худал үндэслэл гарган хэргийг хийх санал прокурорт гарган тогтоол бичүүлснийг дээд шатны прокурор миний гомдлоор татан хянаад, тогтоол, саналыг хүчингүй болгож, хэрэг нээн шалгах үүргийг өгсөн боловч том толгойтой мөрдөгч тоож үзэлгүй хэрэг дарж, хэнэггүй царайлан сууж байна.
Цэргийн хүн үүргээ биелүүлэхгүй бол цээрлэл хүлээдэг хуультай ч цагдаагийн удирдлагаас ажлаа хийдэггүй хүнд арга хэмжээ авахын оронд ёс зүйгүй дүрэм зөрчөөгүй гэсэн хариуг иргэн надад илгээсэн байх юм.
Жирийн ажилчин ажлаа хийгээгүй бол хөдөлмөрийн хуулиар ажил олгогч санаачлаагаараа гэрээ цуцалдаг хуультай байхад төрийн албан хаагч цагдаагийн мөрдөгч Б.Хатансайханы хүн хохироож ажил хийхгүй байгааг нь хүндэтгэн үзээд ёс суртахуунтай, сахилгын зөрчил гаргаагүй гэж удирдлага нь улаан цайм хамгаалж байгаа нь цагдаагийн байгууллагад хариуцлага тооцдог хууль журам үйлчилдэггүй болсныг харуулж байна.
Уг нь иргэн хүн төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй, албан тушаалтан үүнийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх үүрэгтэй гэж үндсэн хуульд заасан байхад цагдаагийн байгууллага ажлаа хийхгүй байгаа албан тушаалтандаа арга хэмжээ авахын оронд аргадаж, хамгаалж байгаа бусармаг явдлыг таслан зогсоохгүй бол ард түмэнд аюул учруулж, засаг төрд хариуцлагагүйн ЗУД нүүрлэж байгааг анхааралдаа авах цаг болсон байна.
ИЛ ЗАХИДАЛ БИЧСЭН: СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОРШИН СУУГЧ ИРГЭН Я.БААТАР
Зочин · 2 цагийн өмнө
SAWI80955877
Л.ОЮУНЭРДЭНЭ · 3 цагийн өмнө
ХОХЬ ЧИНЬ ЭЭ ! УЛНЫ МУУСАЙН ЮМНУУД !!! ЦАГДАА НАР ЗӨВХӨН ЗААВАР ЧИГЛЭЛИЙН ДАГУУ ТА МУУСАЙНУУДЫГ ДАРАМТЛАН ЭРҮҮДНЭ ! Б.БАЯРБААТАРЫГ ХАРАА БИЗ !!! ЖАГСАГЧДЫГ ЦАГДАА ЯАЖ БАЙГААГ ХАРАА БИЗ !!! ЗАЯА ЧИНЬ ТЭР !!!
Зочин · 4 цагийн өмнө
SEKSDI80955877ANUSDI
Зочин · 4 цагийн өмнө
SEKSYGR TAASHAALG80955877